Монголд 2015 оноос хойш жил бүр зохион байгуулж буй, насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн лигийн АШТ өндөрлөж, хаалтаа хийв. Хөл бөмбөгийн ногоон талбайд дөрвөн сар үргэлжилсэн эл лигт таван клубийн тамирчид 12 тоглож, шилдгүүдээ шалгарууллаа. Энэ удаа Э.Шинэбаяр дасгалжуулагчтай “Хараацай” клубийнхэн 33 оноогоор түрүүлж, аваргын цомын эзнээр анх удаа тодорсон юм. Тэднээс гадна 15 хүртэлх насныхны футзалын УАШТ-д тус клубийн охид тэргүүлснээр хоёр цом өргөв. Дээрх лигт тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Э.Чинбат дасгалжуулагчтай “Баянзүрх спортинг илч”- ийнхэн 22 оноотой аман хүзүүдэж, Э.Чинбаатар дасгалжуулагчтай “Сторм”-ынхон 19 оноогоор хүрэл медаль зүүлээ. Тэмцээнд бусдыгаа манлайлсан “Хараацай” клубээс М.Ижилмөрөн шилждэг хаалгач, Б.Саруул шилдэг хамгаалагч, эсрэг багийн хаалганд 13 гоол оруулсан С.Золзаяа, Э.Анхтуяа нар шилдэг довтлогчоор тодорчээ. “Баянз үрх спортинг илч” клубийн тамирчдаас О.Цасан-Охин шилдэг хагас хамгаалагч болов.
Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ хүргэхэд, АНУ, Канад, Мексик улсад 2026 онд зохион байгуулах ДАШТ, Саудын Арабт 2027 онд болох Азийн цомын АШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтод оролцуулахаар Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцүка шигшээ багийн бүрэлдэх үүнд 28 тоглогчийг дууджээ . Түүний удирдлагад бэлтгэл базаасан шигшээгийнхэн эхний тоглолтоо Тажикистаны Душанбе хотод Афганистаны тамирчидтай өнөөдөр өрнүүлнэ. Үндэсний шигшээ багт Словакийн “Комарно” клубт легионероор тоглодог Г.Ганбаяр, мөн Чехийн “Славия Карловы” клубээс Ц.Чинзориг нар нэгджээ. Манайхан эсрэг багийнхантай хоёр дахь тоглолтоо Улаанбаатарт энэ сарын 17-нд хийх юм .