Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг буулгах эхний ажиллагаа амжилтгүй болжээ

“8K” экспедицийн багийн аврагчид Эверестийн оргилоос буюу далайн түвшнээс дээш 8300 метрийн өндөрт хадан хавцал дунд сураггүй алга болоод байсан монгол уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олсон. Яг одоо түүний цогцсыг буулгах ажиллагаа явагдаж байгаа ч эхний оролдлого амжилтгүй болсон талаар эх сурвалжууд мэдээлэв. 
2024-05-23

Амиа алдсан уулчдын дурсгалд зориулж 108 мод тарьж байна

Амиа алдсан уулчдын дурсгалд зориулж 108 мод тарьж байна
2024-05-23

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” ирэх сард болно

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурал 2024 оны зургадугаар сарын 6–7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн ба 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг 2014 оноос амжилттай зохион байгуулж ирсэн.
2024-05-23

“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийг шалгаруулж байна

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг ирэх долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.
2024-05-23

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг нүдний эрт илрүүлэгт хамруулна

2-18 настай Монгол хүүхдүүдийн дунд нүд болон шүдний өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байна. Тиймээс боловсролын байгууллагад тулгуурласан байдлаар нүд, шүдний эрт илрүүлгийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
2024-05-23

Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадад суралцах иргэдийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2024-2025 оны хичээлийн жилд Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зээлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалт зарлагдлаа.
2024-05-23

Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.
2024-05-23

АИХЭА-ны сонгуулийг ажиглах баг Улаанбаатар хотноо ажиллаж байна

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхий алба (АИХЭА)-ны Сонгууль ажиглах багийн тэргүүн Женнифер Браш тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
2024-05-22

Прокуророос хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллав

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
2024-05-22

II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиножээ. Мөн Төрийн албаны шалгалт өгөх иргэдийн идэвх ч нэмэгдэж буйг албаныхан хэллээ. 
2024-05-22

Бие даан нэр дэвшигч 75 иргэний мөрийн хөтөлбөрийг хянаж аудитын дүгнэлт гаргалаа

Үндэсний аудитын газарт Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлснийг хуулийн хугацаанд хянаж, 2 иргэн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаас татгалзсаныг буцааж, 75 иргэний мөрийн хөтөлбөрийг хянаж аудитын дүгнэлт гаргалаа.
2024-05-22

Хангай нуруунаас усжих голуудын түвшин 20-95 см ахиу байна

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт 5-15 см буурчээ. Эдгээр голуудын түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеэс 20-95 см ахиу байна.  Харин Урдтамир, Хойдтамир, Суман, Чулуут голын дагууд олон жилийн дунджаас 10-60 см бага байгаа аж. 
2024-05-22

Тапан Мишра: Сайтар урьдчилан сэргийлсэн болохоор 15 сая биш 7.6 сая мал хорогдсон

Зудад нэрвэгдсэн малчид, тэдний эхнэр хүүхдэд 1.5 сая ам.долларын тусламж үзүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг НҮБ-ынхан гаргасан байна. Тодорхой хэлбэл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Онцгой байдлын нэгдсэн сангаас 1.55 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Монгол оронд тохиосон зудад нэрвэгдсэн малчдад өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад туслах зорилгоор ийн санхүүжилт олгох юм.  Энэхүү тусламжийн үйл ажиллагааг НҮБ-ын системийн гурван байгууллага (ХХААБ-700 мянган ам.доллар, НҮБ-ын Хүн амын сан-350 мянган ам.доллар, НҮБ-ын Хүүхдийн сан-500 мянган ам. доллар)-аар дамжуулан зохион байгуулна. Уг дэмжлэгийн үр шимийг хөдөө орон нутгийн хамгийн их хохирол амссан малчид, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд 12 050 хүн хүргэхээр тооцоолжээ.
2024-05-22

Хилчид улсын хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн хоёр хүнийг илрүүлжээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь хилийн цэргийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр
2024-05-22

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн төгөл, цөөрөмтэй болно

Нийслэлийн иргэдэд амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлж, ногоон байгууламжийн хүртээмжийг сайжруулах зорилгоор Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Цэцэрлэгт хүрээлэнгийн 300 га талбайд 2036 он хүртэл тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн билээ. Үүний дагуу жил бүрийн хавар, намар нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүдээр тухайн бүсэд мод тариулах болсон. Тэгвэл “Тэрбум мод” сан уг цэцэрлэгт хүрээлэнгийн 14 га-д тохижилт, ногоон байгууламжийн ажил хийх нь.
2024-05-22

Орон нутгийн иргэдээс авлига, албан тушаалтай холбоотой гомдол ихээр иржээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс оны эхний дөрвөн сарын байдлаар иргэдээс ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 260 гомдол, мэдээллийг хянан шалгав.
2024-05-22

НҮБ-ын Хүүхдийн сангаас есөн аймаг, 72 сумын Хамтарсан багт дэмжлэг үзүүллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар 2024 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хангах хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
2024-05-22

Түймэр унтраах сайн дурын бүлэг байгуулжээ

“Ногоон хэрэм” төслийн I, II үе шатыг 2006- 2021 онд хэрэгжүүлж, 20.8 сая ам.долларын санхүүжилтээр 3000 орчим га талбайг ойжуулж, улсын ойн санд хүлээлгэж өгсөн бол III шатанд цөлжилтийг бууруулах, түймрийн менежментийг сайжруулахад анхаарахаар талууд зөвшилцсөн байна. Түүнчлэн Өвөрхангай аймагт 15 га талбайд агро ой байгуулж, ойн мэдээлэл, сурталчилгаа, сургалтын төв байгуулахаар төлөвлөжээ.
2024-05-22