Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Манай улсад 2500 хөдөлмөр засалч шаардлагатай байна

Хөдөлмөр заслын эмчилгээний олон улсын II бага хурал өнөөдөр болно. Уг арга хэмжээ нь ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Дэлхийн хөдөлмөр заслын холбооны ерөнхийлөгч болон Швейцар, Япон, Хонконгийн эрдэмтэн, хөдөлмөр засалчид оролцож, туршлагаасаа хуваалцах юм байна. Хүнийг хөдөлмөр хийхэд тулгарч буй асуудлыг үнэлэн, чадвар алдагдалтыг дүгнэж, сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг хөдөлмөр засалч нь нэн хэрэгцээт, өвөрмөц мэргэжилд тооцогдох болжээ.
2024-05-31

Гарцгүй газраар гараад амиа алджээ

СХД-32 хороо Баруун Турууны постноос 361 гарам явах замд уг осол гарсан гэнэ.
2024-05-31

Улаан загалмай нийгэмлэгээс малчдад 7.6 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ

Монголын Улаан загалмай нийгэмлэгээс зудад өртсөн малчин өрхүүдэд үзүүлсэн хандив тусламжийнхаа талаар өчигдөр мэдээлэв. Тус нийгэмлэгийнхэн 11 350 малчин өрхөд 7.6 тэрбум төгрөгийн хандивыг хүргэсэн байна. Хандивын үйл ажиллагаанд Монгол болон бусад орны Засгийн газар, байгууллагууд нэгдсэн аж. Тухайлбал, БНСУ-ын Засгийн газраас 675 сая төгрөг хандивлажээ. Манай улсын Гадаад харилцааны яамны ажилтнууд нэг өдрийн цалин болох 46.4 сая төгрөгийг малчдад хандивласан аж.
2024-05-31

Зургадугаар сарын 1-нээс эхлэн ТҮК-ийн ажилчдын цалин 3 сая 500 мянган төгрөг болно

Хотын дарга Х.Нямбаатар "ТҮК-ийн ажилчдын цалинг 3,500,000 төгрөгт хүргэх тооцоо судалгааны ажлууд дуусаж байна. Зургаадугаар сарын 1-нээс эхлэн шинэчилсэн цалингаар явах, ИТХ-д тодотгол өргөн барих ажил хийгдэж байгаа"-гаа олонд мэдээлсэн.
2024-05-31

“Ц.Гарамжавыг сонгуулийн өмнө хорьсон нь улс төрийн зорилготой”

УИХ-ын гишүүн асан, “Монполимет” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэмээн АТГ-аас саатуулаад буй. Үүнтэй холбогдуулан Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн эрх, нэр хүндэд халдах, дарамтлах, хааж боох явдал сүүлийн жилүүдэд гаарч буйг тэд дурдаад, Ц.Гарамжавыг үүний хамгийн том хохирогч гэв.
2024-05-31

Он гарснаас хойш усны ослоор 16 хүн нас баржээ

Цаг уурын байгууллагаас 6-8 дугаар сард олон жилийн дунджаас ахуй хэмжээний хур тунадас орох урьдчилсан төлөв гарсныг мэдээлсэн. Үүнтэй уялдуулан Онцгой байдлын ерөнхий газарт шуурхай штаб ажиллуулж буй бөгөөд нийслэл, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн арга зүйгээр хангах, үерийн гамшгийн үед хүн хүч, техник хэрэгслийг зөв хуваарилах үүрэгтэй аж. Өнгөрсөн зун нийслэлд дөрвөн удаа үер бууж, хүний амь эрсдэн, олон айл орох оронгүй болсон юм. Нийслэлд үерийн ус тогтдог 50 байршил байдаг аж. Тэдгээрийн 22-ынх нь ус зайлуулах шугам сүлжээг шинэчилж, барилга байгууламжийг хүчитгэсэн гэнэ. 
2024-05-31

ТАНИЛЦ: 7, 8, 9 дүгээр саруудад цаг агаар ямар байх вэ?

Ирэх улирлын буюу долоо, найм, есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. Зуны саруудад хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бүс нутгуудад гэнэтийн ус ихтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь хүлээн авахыг зөвлөж байна. 
2024-05-31

 Хахуулийн хэрэгт холбогдсон Газрын албаныханд яллах дүгнэлт үйлдүүлнэ

Эл хэргээс О.Сайнбаяр болон чиглүүлэгч Э.Цэнгэлмаа тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийг тусгаарлан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэвч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, Дээд шүүх хүртэл гомдол, эсэргүүцэл бичсэнээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдэлгүй, дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болоод байна. 
2024-05-31

Манай улсад хагас өнчин 36 363, бүтэн өнчин 2911 хүүхэд амьдарч байна

 Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-д хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг тусгайлан тусгаж, УИХ-д холбогдох саналын хамт өргөн барьсан билээ. Нэгдсэнчуулганаар 23 дахь илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан байна. Уг төсөлд тусгасан заалт болон хүүхдийн эрхийн тулгамдсан асуудлаар ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан өчигдөр мэдээлэл өгөв. 
2024-05-31

Галт уулын дэлбэрэлтээс урьдчилан сэргийлж 3800 иргэнийг нүүлгэн шилжүүлнэ

Исландын өмнөд хэсэгт буюу Рейкьявик хотын ойролцоо өнгөрсөн оны аравдугаар сараас хойш галт уулын дэлбэрэлт болж байна. Тав дахь удаагийн галт уулын дэлбэрэлт орон нутгийн цагаар тавдугаар сарын 29-ний 15:00 цагт болжээ.  
2024-05-31

Ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
2024-05-31

Ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам хоолойг шинэчилж байна

Энэ онд нийслэлийн 13 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр найман байршилд ус зайлуулах шугам угсралтын ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна.
2024-05-30

“Digital SME” форум хоёр дахь жилдээ боллоо

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд технологи, дижиталчлалын үр дүнд бий болсон шинэлэг санаа бүтээгдэхүүн, бүтээгдэхүүн үйлчилгээний дижитал системийн хэрэглээг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, дэмжих олон нийтэд таниулан сурталчлах, инновац, технологийн шийдлийг нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх, экспортод гарах боломжийг судлах, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор “Digital SME” форумыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
2024-05-30

2707 бүтэн өнчин хүүхэд хэний асрамжид буй нь тодорхойгүй байна

Монгол Улсад 2022 оны байдлаар 1 282 373 хүүхэд бүртгэгдсэнээс хагас өнчин 363 633, бүтэн өнчин 2911, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12 882 хүүхэд байна. Бүтэн өнчин хүүхдийн тоо сүүлийн 5 жилийн хугацаанд буурч, харин хагас өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тоо нэмэгджээ.
2024-05-30

Нийслэлийн хэмжээнд хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 84 хүүхэд байна

Мөн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоосон 1, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг тодорхой хугацаагаар хойшлуулсан 17 хүүхэд байгаа аж
2024-05-30

Найз охиноо тээврийн хэрэгслээр мөргөсөн залууг цагдан хорьжээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт найз охиноо тээврийн хэрэгслээр мөргөж,
2024-05-30

“Солонго” эмнэлэгт эмчлүүлээд хараагаа алджээ

Мөнгө төлөөд эд эрхтэн, эрүүл мэндээрээ тоглуулсан тохиолдол манайд цөөнгүй. Гадаад эмч гэхээр л ид шидийн гартан мэт итгэх иргэд тэдэнд гомдоохооргүй орлого оруулсаар. Тийм болохоор энэ мэт эмч нэртэй луйварчдын цуваа тасрахгүй байгаа хэрэг.
2024-05-30

УЕПГ: Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн 3 жилийн хугацаанд гэмт хэргийн улмаас 659 хүүхэд хохирчээ

Гэмт хэргийн тухайд, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу хүнд, хөнгөн хэлбэрийн гэмтэл,
2024-05-30