Гарц тэмдэглэгээгүй газраар зам хөндлөн гарсан явган зорчигч зам тээврийн ослын хохирогч болов. Уг хэрэг урд шөнө буюу тавдугаар сарын 30-ны 11.00 цагт гарсан аж.
Тодруулбал, MMC Puso 90-25 УАО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.П нь явган зорчигчийг мөргөн хүний аминд нь хүрсэн юм байна. Хууль хяналтын байгууллагынхан ослын газарт ажиллан, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
СХД-32 хороо Баруун Турууны постноос 361 гарам явах замд уг осол гарсан гэнэ. Хэргийн газрын үзлэгээр явган зорчигч нь явган хүний гацгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан байна.