Цаг уурын байгууллагаас 6-8 дугаар сард олон жилийн дунджаас ахуй хэмжээний хур тунадас орох урьдчилсан төлөв гарсныг мэдээлсэн. Үүнтэй уялдуулан Онцгой байдлын ерөнхий газарт шуурхай штаб ажиллуулж буй бөгөөд нийслэл, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн арга зүйгээр хангах, үерийн гамшгийн үед хүн хүч, техник хэрэгслийг зөв хуваарилах үүрэгтэй аж. Өнгөрсөн зун нийслэлд дөрвөн удаа үер бууж, хүний амь эрсдэн, олон айл орох оронгүй болсон юм. Нийслэлд үерийн ус тогтдог 50 байршил байдаг аж. Тэдгээрийн 22-ынх нь ус зайлуулах шугам сүлжээг шинэчилж, барилга байгууламжийг хүчитгэсэн гэнэ.
Мөн жил ирэх бүр усны ослоор амиа алдаж буй хүний тоо нэмэгдэж байгааг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэв. Энэ оны эхний таван сарын байдлаар 16 хүн усны ослоор нас баржээ. Тиймээс гол, мөрний эрэг дагуу амарч зугаалахдаа эрсдэлээ тооцох, цаг агаарын мэдээллийг сайн авч, ажлаа төлөвлөх, гарц, гарамгүй газраар гарахгүй, гол мөрөн гатлахгүй байхыг анхаарууллаа.