Хотын дарга Х.Нямбаатар "ТҮК-ийн ажилчдын цалинг 3,500,000 төгрөгт хүргэх тооцоо судалгааны ажлууд дуусаж байна. Зургаадугаар сарын 1-нээс эхлэн шинэчилсэн цалингаар явах, ИТХ-д тодотгол өргөн барих ажил хийгдэж байгаа"-гаа олонд мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү өөрийн цахим хуудаснаа "Зургадугаар сарын 1-нээс эхлэн ТҮК-ийн ажилчдын цалин 3 сая 500 мянган төгрөг болно" хэмээн мэдэгдлээ.
Гэвч УИХ-ын гишүүн Т.Доржхандаар удирдуулсан ХҮН намынхан автобусны жолооч болон ТҮК-ийн ажилтнуудын цалинг нэмсэнийг эсэргүүцэж байгаа юм. Тэд "гадаад, дотоодод их сургууль төгссөн доктор, багш нарын цалин арай гэж гурван сая төгрөг хүрч байхад жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая болгож, сэхээтнүүдийг доромжиллоо” гэсэн юм.