“Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр болов
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр болж, үүний хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа. Мөн хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилготой хуулийн төслүүдийн явцыг хэлэлцэв.
2024-10-10
Олон улсад 790 сая жуулчин аялжээ
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (WTO)-аас 2024 оны 1-7 дугаар сарын аялал жуулчлалын үзүүлэлтийг бүсчлэн гаргасан тайлангаа албан ёсоор танилцууллаа. Энэ хугацаанд олон улсад 790 сая жуулчин аялсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 11 хувиар өссөн, цар тахлын өмнөх үе буюу 2019 оныхоос дөрвөн хувиар бага үзүүлэлт гэнэ.
2024-10-10
Амиа хорлосныг мэдээлэх биш, урьтаж сэргийлье
Жилээс жилд цаг бусын үхэл нэмэгдэж, бид хайртай дотнын хэн нэгнээсээ хагацдаг гэсэн судалгаа байдаг. Гэвч манайд хүнийг амиа хорлохоос урьдчилан сэргийлэх үндэсний цогц бодлого гэж үгүй. Өөрөөр хэлбэл, төр үүнийг багасгах, урьдчилан сэргийлэх стратеги боловсруулаагүй өнөөдрийн хүрсэн гэсэн үг. Өнөө жил харин Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийнхөн амиа хорлохоос урьдчилан сэргийлэх стратеги боловсруулж, өдгөө батлуулах шатандаа яваа ажээ.
2024-10-10
Нийслэлийн ЕБС-иудад “Сүү” төсөл хэрэгжүүлж байна
Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд байрших зарим ерөнхий боловсролын сургуульд “Сүү” зорилтот төслийг хэрэгжүүлж байна. Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах, агаарын бохирдлоос үүдэлтэй халдварын бус архаг өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо гэсэн хамтын зарчмаар долоон хоногийн гурван өдөр сурагчдад сүү өгч байна.
2024-10-09
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын ажлыг эхлүүллээ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төв бүхий барилгын ажлыг эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр барилгын төслийн үйл ажиллагаатай танилцлаа.
2024-10-09
Хүүхдийн шүдний гажиг заслын эмчилгээг хувийнханд “арилжчихжээ”
Хүүхдийн эрүү, нүүрний, тэр дундаа шүдний гажиг гэхээр манайхан өнгөц ойлгох нь бий. Муруй, эсвэл орсгой шүдийг аппарат зүүлгээд засчихна гэж ярих нь олонтоо. Тэгвэл бага зэрэг далий, наана, цаана давхарлаж ургасан шүдийг ийм аргаар тэгшилж болох ч хүнд хэлбэрийн гажиг, идээт үрэвсэл, согогийг аппаратаар эмчлэх боломжгүй тул заавал мэргэжлийн хүний нөөц, зориулалтын орчин, багаж хэрэгсэл шаардлагатай аж.
2024-10-09
Нийтийн тээврийн салбарт 600 автобусаар парк шинэчлэлт хийв
Нийтийн тээврийн салбарт 15 жилийн дараа 600 автобусаар парк шинэчлэлт хийв. Тодруулбал, үйлчилгээнд явж байсан автобусны 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрч, парк шинэчлэл хийхээс өмнөх хугацаанд 17 автобус шатсан. Энэ мэт эрсдэлтэй нөхцөл үүссэн учраас нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг эхлүүлжээ.
2024-10-09
Байгаль орчны байцаагч нар химийн хорт, аюултай бодисын агуулахын дүгнэлт гаргана
Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах журамд өөрчлөлт оруулсантай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газраас аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны улсын хяналтын байцаагч нарт чиглэл өгөх сургалтыг өчигдөр зохион байгууллаа.
2024-10-09