Залуу эрдэмтэн, судлаачдын үндэсний VII чуулган боллоо
Монголын залуу эрдэмтэн, судлаачдын үндэсний VII чуулган өчигдөр болж, 400 гаруй хүн оролцлоо. “Нээлттэй шинжлэх ухаан-Залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд энэ удаагийн чуулганыг зохион байгуулж, залуу судлаачдын дэлхийд өрсөлдөх боломж, шинжлэх ухааны хөгжил зэрэг агуулгын хүрээнд эрдэмтэд илтгэлээ танилцуулсан
2024-05-15
Автобусны жолооч болохоор бүртгүүлсэн иргэнээс хахууль өгөхийг шаарджээ
Нийслэлийн удирдлага нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, үйлчилж буй жолооч нарынх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс цалинг нь 1000 ам.доллартой тэнцэх хэмжээнд хүргэхээ зарласан. Үүнтэй холбоотойгоор дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст нийтийн тээвэрт ажиллах хүсэлтэй жолооч нарыг бүртгэж эхэлсэн билээ.
2024-05-15
Аюулт үзэгдэл, осолд 3098 хүн өртжээ
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс 24.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Өнгөрсөн оны эхний дөрвөн сард аюулт үзэгдэл, осол 1519 удаа бүртгэгдсэн бол энэ жил 369-өөр өсөж, 1888 болжээ. Үүний 59.4 хувь буюу 1123 нь объектын түймэр бол 13.8 хувь нь иргэд тээврийн хэрэгсэлтэй цас, шаварт суусантай холбоотой, 5.1 хувь нь төөрсөн, сураггүй болсон осол аж
2024-05-15
“Дулаан шийдэл II төсөл”-тэй хөндлөнгийн зөвлөх хорооны хэлэлцүүлэг хийв
БОАЖЯ болон Европын холбооны “СВИЧ-Эшиа хөтөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дулаан шийдэл II төсөл”-тэй хамтран эрчим хүч, дулааны шилжилт, хэмнэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн арга туршлагуудыг хоёрдогч хотуудын төлөөлөл болон бусад оролцогч талуудад танилцуулах харилцан санал солилцох зорилгоор “БАГА НҮҮРСТӨРӨГЧ БҮХИЙ ШИЙДЭЛ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2024-05-15
Тэгш хамруулан сургах боловсролын хүрээнд бий болсон сайн туршлагаа хуваалцав
Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд боловсролын бүх түвшинд тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, ялгаварлалаас ангид, хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй зарчимтайгаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах, хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх тогтолцоог хөгжүүлэхээр ажиллаж байна.
2024-05-15
Хятадын төмөр замынхан Монгол руу илгээх ачаа тээврийг цуцалсан уу
Дэлхийн өнцөг булан бүрээс Монгол Улс руу хүргэх ачаа тээврийн чингэлгүүд БНХАУ-ын Тяньжин хотод гацаж, иргэдийг хүлээлгэх болжээ. Энэ талаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос үйлчлүүлэгчдэдээ хандан “БНХАУ-ын төмөр зам 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн Синьган боомтоос өдөрт гарах галт тэрэгний тоог 1.5-2 болгон нэмэгдүүлснээр Монгол Улс руу ачуулахаар тус боомтод хүлээгдэж байсан 4150 чингэлэг 2024 оны гуравдугаар сар гэхэд 2000 болж буурсан. Гэвч тус улсын төмөр замын байгууллага өдөрт гарах галт тэрэгний тоог нэг болгож бууруулсантай холбоотойгоор Синьган боомт дахь чингэлэг хүлээлгийн хоног дахин уртсах нөхцөл үүсээд байна
2024-05-15
Цагаан зээрийн 99 хувь нь Монголд нутагладгийг тогтоожээ
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн ахлах судлаач Б.Бүүвэйбаатар тэргүүтэй манай улсын экологичид дэлхий дээрх цагаан зээрийн тоо толгойг тогтоох зорилготой судалгаа хийж, энэ талаарх эрдэм шинжилгээний өгүүллээ олон улсын байгаль хамгааллын “Oryx” сэтгүүлд хэвлүүлжээ. Тэд Монголд 2 140 000 орчим, Оросод 30 000 гаруй, Хятадад 500-1000 цагаан зээр бий гэж тогтоосон бөгөөд дэлхий дээрх нийт популяцын 99 хувь нь манай оронд нутагладаг гэж дүгнэсэн байна.
2024-05-15
Гурван жилийн “хуулийн босго” даваагүй төслүүд
Дээр дурдсан сургууль шиг олон он дамнуулан царцаасан төсөл улсын хэмжээнд 118 байна. Тодруулбал, таваас дээш жил үргэлжлүүлж буй ч өдий хүртэл дуусгаагүй ийм тооны төсөл, арга хэмжээг энэ оны улсын төсөвт тусгажээ. Үүний ихэнх буюу 100-г нь 2018-2019 онд эхлүүлсэн байх юм. Үлдсэн 18-ынх нь тухайд 10 болон түүнээс дээш жил сунжирч буй аж. Тэдний дунд 15 жилийн “настай” хоёр ч төсөл байгаа нь анхаарал татав.
2024-05-15
Сураггүй алга болсон уулчдыг эрэн хайж эхлэв
Хөтөч болон нэмэлт хүчилтөрөгчгүйгээр Эверестийн оргилд гарахаар зорьсон уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нарыг өчигдрөөс эрэн хайж эхэлжээ. Тэд 8000 метрийн өндөрт гарсан ч энэ сарын 12-ноос сураггүй болсон байна. Дэлхийн дээвэр гэдэг Эверестийн ноён оргил нь далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт оршдог билээ.
2024-05-15
Сайд асан Д.Эрдэнэбат, Цэцийн гишүүн Д.Сугар тэргүүтний хэргийн давж заалдах шүүх хурал хойшиллоо
Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбаттай холбоотой үйлдэлд ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарыг яллагдагчаар татсан. Нэр дурдсан 20 хүнийг Эрүүгийн хуулийн 21.1-ийн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, 22.1-ийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4-ийн нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.5-ын хахууль өгөх, 18.6-гийн мөнгө угаах, 20.3-ын зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэсэн зүйл заалтын дагуу буруутгаж буй юм.
2024-05-15
Хэнтийн уулархаг нутгаар хур тунадастай
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
2024-05-15