Энэ жилийн элсэлтийн шалгалтад 35 742 хүүхэд бүртгүүлжээ. Тэдний 17 504 нь орон нутаг, 14 756 нь Улаанбаатар хотоос бүртгүүлсэн бол 3482 нь өмнөх оны төгсөгч байна. Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймгаас хамгийн олон шалгуулагч бүртгүүлжээ. Харин Булган аймагт 522, Дундговьд 369, Говьсүмбэрт 204 хүүхэд элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Элсэлтийн шалгалтыг хуучин зарчмаараа буюу 10 хичээлээр авах аж. Бүртгүүлэгчдээс хамгийн олон буюу 25 686 хүүхэд математик, 23 821 нь англи хэл, 21 914 нь нийгмийн ухааны хичээлийг сонгож, шалгалт өгөхөө мэдэгдсэн байна. Харин хамгийн цөөн буюу 690 хүүхэд орос хэлний хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Түүнчлэн 14 161 сурагч монгол хэлний хичээлээр шалгуулахаар сонгосон гэнэ.
Өнгөрсөн онд 34 432 хүүхэд элсэлтийн шалгалт өгсөн юм. Энэ удаагийн элсэлтийн шалгалтыг ирэх долоодугаар сарын 4-7-нд улсын хэмжээнд зохион байгуулна.