Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг буулгах эхний ажиллагаа амжилтгүй болжээ
“8K” экспедицийн багийн аврагчид Эверестийн оргилоос буюу далайн түвшнээс дээш 8300 метрийн өндөрт хадан хавцал дунд сураггүй алга болоод байсан монгол уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олсон. Яг одоо түүний цогцсыг буулгах ажиллагаа явагдаж байгаа ч эхний оролдлого амжилтгүй болсон талаар эх сурвалжууд мэдээлэв.
2024-05-23
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” ирэх сард болно
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурал 2024 оны зургадугаар сарын 6–7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн ба 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг 2014 оноос амжилттай зохион байгуулж ирсэн.
2024-05-23
“Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийг шалгаруулж байна
Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг ирэх долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.
2024-05-23
Говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.
2024-05-23
АИХЭА-ны сонгуулийг ажиглах баг Улаанбаатар хотноо ажиллаж байна
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхий алба (АИХЭА)-ны Сонгууль ажиглах багийн тэргүүн Женнифер Браш тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
2024-05-22
II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиножээ. Мөн Төрийн албаны шалгалт өгөх иргэдийн идэвх ч нэмэгдэж буйг албаныхан хэллээ.
2024-05-22
Хангай нуруунаас усжих голуудын түвшин 20-95 см ахиу байна
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт 5-15 см буурчээ. Эдгээр голуудын түвшин олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеэс 20-95 см ахиу байна. Харин Урдтамир, Хойдтамир, Суман, Чулуут голын дагууд олон жилийн дунджаас 10-60 см бага байгаа аж.
2024-05-22
Тапан Мишра: Сайтар урьдчилан сэргийлсэн болохоор 15 сая биш 7.6 сая мал хорогдсон
Зудад нэрвэгдсэн малчид, тэдний эхнэр хүүхдэд 1.5 сая ам.долларын тусламж үзүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг НҮБ-ынхан гаргасан байна. Тодорхой хэлбэл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Онцгой байдлын нэгдсэн сангаас 1.55 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Монгол оронд тохиосон зудад нэрвэгдсэн малчдад өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад туслах зорилгоор ийн санхүүжилт олгох юм. Энэхүү тусламжийн үйл ажиллагааг НҮБ-ын системийн гурван байгууллага (ХХААБ-700 мянган ам.доллар, НҮБ-ын Хүн амын сан-350 мянган ам.доллар, НҮБ-ын Хүүхдийн сан-500 мянган ам. доллар)-аар дамжуулан зохион байгуулна. Уг дэмжлэгийн үр шимийг хөдөө орон нутгийн хамгийн их хохирол амссан малчид, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд 12 050 хүн хүргэхээр тооцоолжээ.
2024-05-22
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн төгөл, цөөрөмтэй болно
Нийслэлийн иргэдэд амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлж, ногоон байгууламжийн хүртээмжийг сайжруулах зорилгоор Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Цэцэрлэгт хүрээлэнгийн 300 га талбайд 2036 он хүртэл тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн билээ. Үүний дагуу жил бүрийн хавар, намар нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүдээр тухайн бүсэд мод тариулах болсон. Тэгвэл “Тэрбум мод” сан уг цэцэрлэгт хүрээлэнгийн 14 га-д тохижилт, ногоон байгууламжийн ажил хийх нь.
2024-05-22
Түймэр унтраах сайн дурын бүлэг байгуулжээ
“Ногоон хэрэм” төслийн I, II үе шатыг 2006- 2021 онд хэрэгжүүлж, 20.8 сая ам.долларын санхүүжилтээр 3000 орчим га талбайг ойжуулж, улсын ойн санд хүлээлгэж өгсөн бол III шатанд цөлжилтийг бууруулах, түймрийн менежментийг сайжруулахад анхаарахаар талууд зөвшилцсөн байна. Түүнчлэн Өвөрхангай аймагт 15 га талбайд агро ой байгуулж, ойн мэдээлэл, сурталчилгаа, сургалтын төв байгуулахаар төлөвлөжээ.
2024-05-22