Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 20,451 хүн оролцож байна

Уг олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч
2024-05-25

Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68,4 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхүүдэд мэдээлэл хүргүүлэх
2024-05-24

Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна

Ү:20, Ч:13 чиглэлд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна
2024-05-24

Үндэсний номын сангийн шинэ барилгын нээлт энэ сарын 27-нд болно

Анх 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний Номын Сангийн шинэ иж бүрэн барилга
2024-05-24

Н.Энхбаяр: Байгалийн хуулиар зохицуулагддаг харилцааг бичмэл хууль шийдэхгүй

Н.Энхбаяр: Байгалийн хуулиар зохицуулагддаг харилцааг бичмэл хуулиар зохицуулах гэж хүчилж байна
2024-05-24

Дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд 1000 бургас тарив

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хүрээнд хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж буй. Уг үйлдвэр нь шинэ өв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн хэрэглээнд нийлүүлэх горимоор ажиллах юм
2024-05-24

Цагаан зээрийн асуудлаарх хэлэлцүүлэгт эко клубийн 500 гаруй сурагч оролцжээ

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн судлаач Б.Бүүвэйбаатар тэргүүтэй экологичид дэлхий дээрх нийт цагаан зээрийн 99 хувь нь (2.1 сая) Монголд нутагладгийг тогтоож, манай улс эл амьтныг хамгаалж, тоо толгойнх нь тогтвортой өсөлтийг хангах чиглэлд илүү санаачилгатай, хариуцлагатай ажиллах шаардлагатайг анхааруулсан. Тэгвэл цагаан зээрийн гол тархац нутаг болсон Сүхбаатар аймгийнхан “Хайрлая, хамгаалъя, хамтаръя” уриан дор хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын хэмжээнд ховор, хязгаарлагдмал тархацтай уг амьтны хамгааллын асуудалд орон нутгийн иргэд, судлаач, мэргэжилтнүүдийн анхаарлыг хандуулав. 
2024-05-24

Ихэнх нутгаар бороо орж, салхи, шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах
2024-05-24

Хүүхдүүдийг нүдний үзлэгт хамруулна

Боловсролын ерөнхий газар, “Орбис” олон улсын байгууллагынхан хамтран “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төсөл хэрэгжүүлж эхэлснээ уржигдар мэдээлэв. Уг төсөлд улсын хэмжээний 33 сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулах гэнэ. “2-18 настай монгол хүүхдүүдийн дунд нүд болон шүдний өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байна. Тиймээс боловсролын байгууллагад тулгуурласан байдлаар нүд, шүдний эрт илрүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн” гэж төсөл хэрэгжүүлэгчид мэдээлэв. Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сонгосон 33 сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг үзлэгт хамруулахад 45 хувь нь харааны ямар нэгэн асуудалтай байсан гэнэ. 
2024-05-24

НОБГ-ыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагналаа

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран
2024-05-24

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын IV хурал эхэллээ

Хурлаар 10 гаруй орны 20 зочин профессор болон манай улсын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд
2024-05-24

Х Богдын гэр бүл анх удаа тайлбар хийлээ

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав сүүлийн жилүүдэд тархаад буй мэдээллүүд, мөн Х Богд тодорсонтой холбоотой асуудлуудаар энэ сарын 21-нд цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгөв. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд манай гэр бүл, миний үүсгэн байгуулсан “Монполимент” групп рүү чиглэсэн худал мэдээлэл, гүтгэлэг цөөнгүй гарч байна. Үүний шалтгаан нь манай гэрт өндөр үүрэг, хариуцлагатай Х Богд тодорсонтой холбоотой гэдгийг ойлголоо. Тиймээс анх удаа тайлбар хийж байна. Энэ бол бидний хувьд маш хариуцлагатай зүйл. Анх 2015 онд XIV Далай лам айлчилснаар манай гэрээс X Богд тодорч буйг мэдсэн. Гэсэн ч манай гэр бүлд үүнийг хүлээж авахад маш хүнд байв.
2024-05-24

Хүйтэн, хуурай гандуу бүс нутгийн олон улсын судалгааны төв байгуулахаар болов

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид БНХАУ-ын Ланжоу хотод болсон “Арктикийн хүйтэн мандлын өөрчлөлт ба тогтвортой хөгжил” олон улсын хуралд найман орны эрдэмтэдтэй оролцсон талаараа мэдээлэв. Энэ үеэр “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд Хятад, Монгол, Оросын хүйтэн, хуурай гандуу бүс нутгийн хүрээлэн буй орчин, инженерийн олон улсын судалгааны төв байгуулах санаачилгад гурван орны эрдэмтэд санал нэгдэж, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зуржээ
2024-05-24

Замын түгжрэлээ мартчихсан уу

Эрх баригчид Улаанбаатарыг “20 минутын хот болгоно” хэмээн мөрөөдөх зуур ард иргэд нь харин зам дээр амьдрах шахаж байна. Дарга нарын пиар хэтрээд, нийслэл үнэхээр л “20 минутын хот” болчихсон мэт ойлгогдохоор хэмжээнд хүртлээ газар авчхаад буй. Гэхдээ энэ нь зөвхөн сонгуульд зориулсан сурталчилгаа. Харин бодит амьдралд Улаанбаатарыг 20 минутын байтугай хоёр цагийн хот гэж нэрлэхэд ч хэцүү байна. 
2024-05-24

Бага насны охинтой бэлгийн харилцаанд орсон цагдаа нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болов

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байгаад холбогдсон хэргийнхээ улмаас чөлөөлөгдөөд буй О.Э, Н.Э, О.Э, Л.Б нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь шилжүүлжээ. Мөрдөн байцаах алба (МБА)-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст анх шалгаж эхэлсэн хэргийг иргэдийн хардлага, хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр ЕПГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард харьяалал тогтоож, АТГ-т шалгуулахаар болсон билээ. 
2024-05-24

Өнөөдөр 14 градус дулаан, бороотой

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
2024-05-24

УИХ-д нэр дэвшигчдийн лавлагааг олгож байна

Улсын дээд шүүхээс Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэдийн лавлагааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.1-д заасны дагуу олгож байна.
2024-05-23