АТГ-аас 520 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгаад байна
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны зургадугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 520 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 180 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
2024-06-18
МУИС өмчөө эрх мэдэлтнүүдийн шийдвэрээр алдсаар байх уу
Манай дээд боловсролын ууган байгууллага бол Монгол Улсын их сургууль. Нэрээр нь ч, байраар нь ч монголчууд андахгүй. Энэ сургуульд номын дуу сонсож, төгсөөд ажлын талбарт гарсан олон ч хүн улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсаар ирсэн түүхтэй.
2024-06-18
Хөгжингүй орнуудад ажлын өдрийг дөрөв болгохыг дэмжив
Сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжингүй орнуудад ажлын өдрийг дөрөв болгохоор эрчимтэй хэлэлцэж буй. Энэ нь ажиллах өдрийг цөөлж, гурав хоног амрах зохицуулалт юм. Ингэснээр бүтээмж нэмэгдэж, ажлаас халшрах хам шинжид өртөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Түүнчлэн байгууллагын уур амьсгал сайжрах давуу талтай юм байна. Тиймээс энэхүү жишгийг олон улсад түгээмэл ашиглах болжээ. Тухайлбал, Бельги нь ажлын дөрөв хоногтой болохыг хуульчилсан Европын анхны улс аж. Тэд 2022 оны хоёрдугаар сард ажилтнуудынхаа цалинг хасахгүйгээр, амралтын өдрийг нь гурав болгон нэмсэн.
2024-06-18
Аялж явсан таван хүний хоёр нь усанд живжээ
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг, Задгай хэмээх газарт аялж явсан таван хүний хоёр нь голын усанд живж амиа алджээ. Хүн усанд живсэн талаарх дуудлага уржигдар 17.20 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18, 19 настай хоёр эрэгтэйн цогцсыг уснаас гаргажээ.
2024-06-18
Өнөөдөр дуу цахилгаантай, аадар бороо орно
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-18
Орхоны хөндийд нутагшуулсан тарваганы тоо өсжээ
Тарвага их өсөж байгаа газраас тарваганы тоо толгой нэн ховордсон газар нутагт сэлгэн нутагшуулах зорилгоор Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд 2019 онд хоёр бүл, 2022 онд хоёр ширхэг цагаан тарвага авчирч нутагшуулжээ.
2024-06-17
Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчид IV зэргээ гардаж авлаа
ОБЕГ-аас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран "Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагч"-ийн анхан шатны сургалтыг тус сургуулийн Усан спорт, сургалтын төвд зохион байгуулж, IV зэргийн нормативыг амжилттай биелүүлсэн алба хаагчдад үнэмлэх гардууллаа.
2024-06-17
Үерийн ус зайлуулах насос нь секундэд 58 литр ус соруулна
Япон Улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж байгаа “УБ хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд ОБЕГ-т гурван ширхэг өндөр хүчин чадал бүхий үерийн ус зайлуулах насосыг өнөөдөр хүлээлгэн өглөө.
2024-06-17
Орхоны хөндийд нутагшуулсан тарвага өсөж 100 орчим болжээ
Тус бүс нутгуудад судалгаа, шинжилгээ хийх, хулгайн анчдаас сэргийлэх зорилгоор хяналтын камер байршуулж эхэлсэн байна. Түүнчлэн Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны санаачилгаар Монголын мэргэшсэн загас үржүүлэгчдийн “Тэнүүн” холбоотой хамтран Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын VI баг, Үхэр чулуутайн булан гэх газарт зэвэг, хадран зэрэг загас үржүүлэхээр болжээ. 2025 оноос үржүүлгийн үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд жилд дунджаар 300-350 мянган жарамгай үржүүлж, Орхон голд тавихаар төлөвлөсөн байна.
2024-06-17
Цахилгаан дугуй түрээслэх үйлчилгээ нэвтрүүллээ
Мөн дугуйг зөвшөөрөгдсөн бүс буюу Драгоны уулзвараас Оффицерийн тойрог хүртэл ашиглах боломжтой. Харин зөвшөөрөгдсөн бүсээс хэтэрвэл дугуй автоматаар унтарч, түгжигдэнэ. Мөн дугуйг зогсоолд нь байрлуулалгүй орхисон тохиолдолд үйлчилгээ хаагдахгүй төлбөр бодогдсоор байх юм байна. Уг цахилгаан дугуй нь нэг удаагийн цэнэглэлтээрээ65 км зам туулах чадвартай бөгөөд хурдны дээд хязгаар нь 20 км.цаг аж.
2024-06-17