“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хаврын тариалалтаар төвлөрсөн байршлуудад нийтдээ 59 846 мод тарилаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэнд 12 995, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурваст 6000, Налайх дүүрэг 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д 14 811, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д 5574 мод тарьжээ. Мөн Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”-д 12 000
Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”-д 4500, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын аманд 966, Баянзүрх дүүрэг 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"-т 3000 мод тус тус тарив.