УИХ-ын 2024 оны сонгуулийн I тойрогт АН-аас нэр дэвшиж буй хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэлийн ухуулагчаар бүртгүүлсэн Ч гэх хүн “УАЗ-Фургон” загварын автомашин дотор амиа алдсан байжээ. “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарт ажилладаг тэрбээр ухуулагчийн ажлаа хийгээгүй, дээрх компанийнхаа засвар шинэчлэлийн ажлаар хойд сумууддаа явж байхдаа ийнхүү харамсалтайгаар нас барсан байсныг өглөө нь олсон талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлэв. Түүнийг архи хэтрүүлсэн хэрэглэснээс болж амиа алдсан байж болзошгүй хэмээн үзэж буй бөгөөд шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт гарахыг хүлээж байгаа гэнэ. Зарим мэдээллийн хэрэгсэлд АН-аас нэр дэвшигч О.Алтангэрэл талийгаачийн эхнэртэй 1998 онд ерөнхий боловсролын сургууль хамт төгссөн, тухайн төгсөлтийн уулзалт Хархорин сумд болоход хэрхэн дэмжиж ажиллах тухайгаа ярилцахад оролцсон байж болзошгүй хэмээн мэдээлж буй юм.
Бэлтгэсэн Г.Орчлон