“Eco bike” компанийнхан нийслэлийн иргэдэд зориулан цахилгаан дугуй түрээсийн үйлчилгээ нэвтрүүллээ. Тэд иргэдэд тав тухтай, хямд үйлчилгээ санал болгохоос гадна хотын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой гэнэ. Ингэхдээ эхний ээлжид 1000 ширхэг цахилгаан дугуйг үйлчилгээнд гаргаж буй. Түүнчлэн нэг минут зорчих төлбөр нь 500 төгрөг бөгөөд цахим хэтэвчээ хамгийн багадаа 4000 төгрөгөөр цэнэглэх шаардлагатай юм байна. Мөн дугуйг зөвшөөрөгдсөн бүс буюу Драгоны уулзвараас Оффицерийн тойрог хүртэл ашиглах боломжтой. Харин зөвшөөрөгдсөн бүсээс хэтэрвэл дугуй автоматаар унтарч, түгжигдэнэ. Мөн дугуйг зогсоолд нь байрлуулалгүй орхисон тохиолдолд үйлчилгээ хаагдахгүй төлбөр бодогдсоор байх юм байна. Уг цахилгаан дугуй нь нэг удаагийн цэнэглэлтээрээ65 км зам туулах чадвартай бөгөөд хурдны дээд хязгаар нь 20 км.цаг аж.
Бэлтгэсэн: У.Цэцэг