ОБЕГ-аас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран "Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагч"-ийн анхан шатны сургалтыг тус сургуулийн Усан спорт, сургалтын төвд зохион байгуулж, IV зэргийн нормативыг амжилттай биелүүлсэн алба хаагчдад үнэмлэх гардууллаа.
Мөн алба хаагчдад “Аврагч-усчин, шумбагчийн мэргэжлийн үнэмлэх”, “Шумбагчийн хувийн дэвтэр”, “Шумбагчийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг олгосон юм.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 35 алба хаагч хамрагдаж, мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, 25 метр уртын шумбалт хийж биет олох, 5 метрийн гүнээс биет гаргах зэрэг чадвар эзэмшлээ.
Онцгой байдлын байгууллагаас 2014 оноос хойш аравдахь жилдээ тус сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд алба хаагчид усчин аврагчаар бэлтгэгдэж, үүрэг гүйцэтгэж байна.