“Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн захирал Б.Тамирыг шалгаж дуусав
Зүүн Азийн залуучуудын спортын наадмыг өнгөрсөн наймдугаар сард Улаанбаатарт зохион байгуулсан билээ. Үүний хүрээнд нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” гэх компани байгуулсан байдаг. Энэ нь наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай зарим барилга байгууламж барих, техникийн шаардлага хангасан спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах, хөрөнгийг төвлөрүүлэн зохицуулах зэрэг ажлыг хариуцсан юм. Гэвч товлосон хугацаанд төлөвлөсөн барилга байгууламжаа ашиглалтад оруулалгүйгээр бусад спорт цогцолборт тэмцээн, уралдаан зохион байгуулсныг спорт сонирхогчид санаж буй нь лавтай.
2024-01-08
Г.Сарангэрэлд гурав дахь удаагаа хорих ял шийтгэлээ
Тэрбээр БНХАУ-аас хар тамхи оруулж ирээд баригдсан хэрэгтээ гурван жил хорих ял шийтгүүлсэн ч уг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. Гэсэн ч удалгүй олон улсын шуудан илгээмжийн нэг байгууллагаар дамжуулан илгээсэн мансууруулах бодис хүлээн аваад “Блью скай” орчимд саатуулагдаж байсан юм. Гэвч шүүхээс түүнийг цагаатгаж, харин мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч асан, ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрахыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Ингэхдээ Г.Сарангэрэлийг хамт яллагдагчаар татсан байдаг.
2024-01-05
Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагын албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүлэв
Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга А.Золзаяа, ахлах нягтлан бодогч Н.Амарсанаа, бичиг хэргийн ажилтан Ч.Ариунжаргал нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тус дүүргийн нутаг, “Цамбагарав” үйлчилгээний төвөөс хойш, гэр хороолол дундах дэнж дээр Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төв үйл ажиллагаа явуулдаг. Тэд уг төвд эрх бүхий албан тушаал хашиж байхдаа иргэн Б.Болормааг дагалдан ажиглагчаар, М.Хүрэлбаатарыг дагалдан техникчээр ажилд томилсон тушаал гаргаж, ажиллаагүй байхад нь цалин олгосон хэрэгт холбогдсон аж. Ингэхдээ олгосон цалингийнхаа мөнгийг Ч.Ариунжаргалаар дамжуулан буцаан авч, зарцуулж байсан нь АТГ-аас явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэнэ.
2024-01-04
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэг нарыг шалгаж эхэллээ
Монголчуудынхаа эрүүл мэндийг мөнгөтэй болох эх үүсвэр гэж харсан ЭМЯ-ны удирдах албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаж эхэллээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаад дэд сайд болсон С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, өдгөө сайдын зөвлөхийн албан тушаал хашиж буй Ц.Эрдэмбилэг тэргүүтэй хүмүүст холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст нээсэн хэрэг бүртгэлтийн хэргээс улбаалан өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн гэнэ. Улмаар Ц.Эрдэмбилэгийг С.Энхболдын садан төрлийн хүн болох Б.Эсболдын хамтаар 48 цагийн хугацаатай албадан саатуулсан байна. Энэ хүмүүсийг Олон улсын хөгжлийн ассоциацын хөнгөлөлттэй зээлийн 19.5, Засгийн газраас 4.24 сая ам.долларын хөрөнгө оруулан 2016 оноос хойш хэрэгжүүлэх болсон “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөс албан тушаалаа урвуулан завшиж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
2024-01-04
ХХААХҮЯ, МХЕГ-ынхан Эм Ди Си Пи компанид давуу байдал олгосон уу
ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун тэргүүтэй хүмүүст АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Эмээлтэд өмхийрсөн мах хадгалж байсан Эм Ди Си Пи компанитай холбоотойгоор тэднийгмөрдөн шалгаж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, ХХААХҮЯ болон хуучнаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-ын албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулан БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан Эм Ди Си Пи ХХК-ийн ажлын байрыг 2022 онд шалгаад, эл компанийнханд давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулсан аж. Албаны хүмүүс “Ц.Болорчулуун зэрэг албан тушаалтныг АТГ-т мөрдөн шалгаж буй нь үнэн. Шалгалт нэлээд удааширч байгаа” гэсэн мэдээлэл өгөв.
2024-01-03