Сонгинохайрхан дүүрэгт 38 настай залуу бие дээрээ шатахуун асгаж амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагад нэгэн эмэгтэй “Хамтран амьдрагч минь согтуудаа амиа хорлоно гээд өөр дээрээ бензин асгачихлаа” гэсэн мэдээлэл ирсний дагуу цагдаагийнхан очиж шалгахад Б гэх эр согтуудаа өөр дээрээ шатахуун асгаж галдан нас барсан байжээ.
Үүнээс гадна ахуйн хийд хордож хүний амь хохирсон хэрэг Хан-Уул дүүрэгт гарсан байна. Тус дүүргийн нутаг, Өлзийт хороолол дахь Уяачдын гудамжинд оршин суух айлд 25 настай залуу ахуйн хийгээр ажилладаг халаагуур (тень) асааж унтсан бөгөөд өглөө нь хүмүүс гэрт нь ороход ийм золгүй явдал болсон байсан гэнэ.