“Эмээлт”-ийн замд хүний амь үрэгдсэн осол гарчээ
Олон нийтийн сүлжээнд ослыг харсан иргэд “Суудлын автомашины жолооч, зорчигчийг согтуу байсан бололтой” хэмээн бичиж буй ч цагдаагийн байгууллагаас энэ талаарх албан ёсны мэдээллийг өгөхөөс татгалзсан юм.
2024-12-19
ХХААХҮЯ-ны газрын дарга асан Л.Чой-Иш, М.Энх-Амар нарыг дахиад шүүхэд шилжүүллээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Л.Чой-Иш, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан М.Энх-Амар нарт холбогдох, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дахиад шүүхэд шилжүүллээ.
2024-12-17
“Цагдаагийн ажилтан байна” хэмээн худалдаа эрхлэгчдийг айлгадаг эрийг саатуулжээ
Цагдаагийн алба хаагчийн нэрийг барин, хувцсыг нь өмсөн иргэдийг айлган сүрдүүлж, залилж байсан эрийг хууль сахиулагчид саатуулан шалгаж эхэллээ. Иргэн О “Нэгэн хүн цагдаагийн ажилтнуудын нэрийг ашиглан залилаад байх шиг байна” гэсэн гомдол, мэдээлэл гаргасны дагуу шалгахад өмнө нь залилах болон өөр бусад гэмт хэрэг үйлдэж, удаа дараа ял шийтгүүлсэн У гэх эр ийм үйлдэл гаргаж байсан гэнэ.
2024-12-09
Торгуулийн хэмжээ 450 000 төгрөгөөс дээш бол нийтэд тустай ажил хийлгэх нь
Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлж эхэлсэн. Тодруулбал, Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол нийтэд тустай ажил хийлгэх юм. Харин хугацаанд нь төлсөн бол үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэхээр заасан.
2024-12-09
ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүг дахин шалгуулахаар шийдвэрлэжээ
Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалан өчигдөр хийлээ.
2024-12-04
Хар тамхи хилээр нэвтрүүлж, борлуулсан Б.Түвшинжаргалд найман жил хорих ял оноов
Хар тамхины хэрэгт удаа дараа холбогдож, гадаад, дотоодын хууль сахиулах байгууллагад шалгуулж байсан “Жоби” хочтой Б.Түвшинжаргал тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Б.Түвшинжаргалын хувьд өмнө нь эх орондоо бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн хэрэгтээ 500 нэгжээр торгуулах ял шийтгүүлж байсан, Хонконгод мансууруулах бодистой холбоотой хэрэгт хорих ял эдэлж байсан нэгэн.
2024-12-03
Хүүхдүүд угаалгын бодист хордох нь ихэсжээ
Эмч Э.Намуун “Угаалгын шингэн бодис олон янз болжээ. Өнгө үзэмж нь гоё, чихэр шиг л харагддаг. Тиймээс хүүхэд сонирхон, бүр ууснаас хордож, манай эмнэлэгт хандсан. Мөн угаалгын бодисоор тоглож байгаад хагалж, нүд рүүгээ оруулж үрэвсүүлсэн тохиолдол ч бий. Тиймээс эцэг, эхчүүд анхааралтай байх шаардлагатай. Энэ төрлийн бодисыг хүүхдүүдээс аль болох хол байлгах хэрэгтэй. Мөн хүүхэд хордохоор зүйл уусан бол эмнэлэгт нэг цагийн дотор хандах ёстой” гэсэн юм.
2024-12-02
Хэрлэн голд 10 орчим насны хүүхэд осолдов
Онцгой байдлын газарт “Түгээмэл оюун” сургуулийн тавдугаар ангийн сурагчид хүн ба орчин хичээлийнхээ хүрээнд Хэрлэн голтой танилцсан юм байна. Энэ үеэр гурван хүүхэд голын усанд осолджээ.
2024-12-02
Гурван шүүгчид оноосон сахилгын шийтгэлийг Дээд шүүх хэрэгсэхгүй болгов
“Нарны хүү, сарны охин” гэх компани байгуулж, “Амар амгалан” хэмээх хямд үнэтэй орон сууцын хотхон барьж байгаа гэж иргэдийг залилан мэхэлсэн хэргийн хохирогчид Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат, Ц.Мөнхтулга, Г.Хатанцэцэг нарын эсрэг зарга мэдүүлж, Шүүхийн сахилгын хороонд 2023 онд ханджээ.
2024-11-29
ЗТЯ-ны газрын дарга асан Б.Жаргалын хэргийг шүүхэд шилжүүллээ
Хуучин нэрээр Зам, тээврийн яам (ЗТЯ)-ны Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан Б.Жаргалд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид 2016 оноос хойш шалгасны эцэст өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь хүргүүлээд байсан юм.
2024-11-27
Өвөр гүнт дэх хоёр давхар байшин шатсаныг унтраахаар ажиллаж байна
Өнөөдөр /2024.11.26/ 10:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Өвөр гүнт явах зам дагуу байшин шатаж байна дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 10х8 хэмжээтэй 2 давхар мансардтай байшин шатаж, гал түймэр тархсан байсан.
2024-11-26
Мялзангийн вакцины хөрөнгө завшсан МЭЕГ-ын дарга асны хэргийг шүүх шийдэхгүй нь
Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын дарга асан, дараа нь ХХААХҮЯ-ны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар ажиллах болсон Д.Түмэндэмбэрэлд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн есдүгээр сарын 26-нд нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж гарган, прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэсэн юм.
2024-11-22