Инфографикийн уралдааныг гурав дахь жилдээ зарлалаа
Үндэсний статистикийн хороо, Британийн Элчин сайдын яамныхан хамтран инфографикийн уралдааныг гурав дахь жилдээ зарлалаа. Статистикийн мэдээлэл болон өгөгдлийн дүрслэлийг хөгжүүлэх нь уг уралдааны зорилго аж. Мөн тоон мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилготой гэнэ.
2024-10-08
Англи хэлний олон улсын олимпиадаас манай сурагчид гурван медаль хүртжээ
“Хиппо-2024” англи хэлний олон улсын олимпиадаас Монголын гурван сурагч медаль хүртжээ. Тодруулбал, тус тэмцээний төгсгөлийн шатны шалгаруулалтыг Италийн Ассиси хотод өнгөрсөн сарын сүүлчээр зохион байгуулсан бөгөөд манайхаас нэг мөнгө, хоёр хүрэл медальтан төрсөн байна. Өнөө жил тус олимпиадад 67 орны 88 230 сурагч оролцсоноос 250 нь “World final” шатанд шалгарсан аж. Тэдний 16 нь монгол сурагч бөгөөд ийнхүү эх орноо төлөөлөн тэмцээндээ амжилттай оролцжээ.
2024-10-08
Д.Дамдинсүрэн: Манай суманд англи, орос хэлний багш шаардлагатай
Хэнтий аймгийн Дадал сумын ЕБС нь 1924 онд Онон хошууны бага сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан аймгийн анхны сургуулиудын нэг юм. Тус сургууль энэ жил 60 багш ажилтан, 715 сурагчтай хичээллэж байна. Шинээр мэргэжлийн гурван багш төгсөж ирээд ажилдаа ороод байна. Биднийг тус суманд 9 дүгээр сард ажиллахад сургуулийн байрнуудын их засвар дуусаж сурагчдаа хүлээн авч байлаа. Хэнтий аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгээр нийт 900 сая төгрөгөөр хичээлийн А, Б байрандаа их засвар хийснийг Дадал сумын ЕБС-ийн захирал Д.Дамдинсүрэн танилцууллаа. Түүнтэй товч ярилцав.
2024-10-04
Сурагчид нутгийнхаа онцлог, түүхийг англи хэлээр тайлбарлана
Сурагчид нутгийнхаа газар зүйн онцлог, үүх түүхийг англи хэлээр тайлбарлана. Хэнтий аймгийн Дадал сумын англи хэлний багш М.Золзаяа энэ талаар “Бид байгальд ээлтэй хөтөч хүүхдүүд бэлтгэх зорилготой “Ирээдүйн хөтөч” клубээ 2021 онд нээж нийт 44 хүүхдийг хөтөч тайлбарлагчаар бэлтгэсэн.
2024-10-04
Хүүхдүүд хэдий болтол саадтай замаар сургууль руугаа явах вэ
Хүүхэд гэрээсээ гараад сургууль руугаа хүрэх зам нь аюулгүй байх ёстой. Ядаж л явган хүний гарцтай, замтай, гэрэлтүүлэг сайтай байх хэрэгтэй. Гэтэл хүүхэд сургуулийнхаа эргэн тойронд ч амь эрсдэж мэдэхээр аюултай хотод бид амьдарч байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороон дахь нийслэлийн 16 дугаар сургууль хүрэх замд хүүхдүүдийг маш олон саад отож буй юм. Хэдэн жилийн өмнөөс л эл сургуулийн орчимд хүүхэд байтугай насанд хүрэгчид явахад хүндрэлтэй тул нэн даруй засаж тохижуулахыг иргэд шаардсаар ирсэн. Гэвч иргэд хэчнээн шаардлага хүргүүллээ ч үр дүнд хүрэхгүй байгааг энэхүү сурвалжилгаараа хүргэе.
2024-10-02
Хүүхдэд зориулсан фестивалийг үнэ төлбөргүй зохион байгуулна
“Gotcha” энтертайнментаас хүүхэд, багачуудад зориулан “Чухал” фестивалийг энэ сарын 5 буюу ирэх бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд 13.00-19.00 цагт зохион байгуулах гэнэ. Хүүхдэд зориулсан гэдгээрээ анхдагч болж буй уг фестивальд оролцоход үнэ төлбөргүй ажээ. Фестивалийн талаар зохион байгуулагчид өчигдөр мэдээлэл өгсөн юм.
2024-10-01
Хөдөөгийн сургуулиуд “хоосорч ”, хотынхон хохирч байна
Боловсролын сайд, төр засгийн түшээд ерөнхий боловсролын сургуулиудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх “ганцхан” зорилготой. Тухайн хичээлийн жилд гурван ээлжийг халчихвал л тэд олон нийтээс “оноо” авна гэж боддог. Тиймдээ ч сургуулиудыг хоёр ээлжтэй болгохын тулд түмэн арга сүвэгчилдэг.
2024-09-30
Ид шидийн орон төв PIANOLOG тэмцээн зохион байгуулав
Налгар намрын бороотой өдөр Ид шидийн орон төв PIANOLOG тэмцээнээ 2 дахь жилдээ маш амжилттай зохион явууллаа. Тэмцээнд оролцохоор улаанбаатар хотын өнцөг булан бүрээс 40 гаруй авъяастан бүртгүүлж, өөр өөрсдийн хөг аялгуугаа өргөж, бид бүхэн өнөөдөр сонгодог хөгжимөөр амьсгалж өнжив.
2024-09-29