Хоёр байршил дахь экологийн гарцыг тусгай хамгаалалтад авна
Хотын ногоон бүс дэх зэрлэг амьтдыг идэш тэжээл, нүүдэл, шилжилт хөдөлгөөн чөлөөтэй хийх боломжоор хангах ажлуудыг тогтмол хийж байгааг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. Хөр цас ихтэй, амьтад зорчих, хоолоо олж идэх боломжгүй дөрвөн байршлын найман цэгт байгаль хамгаалагчид өвс, тэжээл, хужир мараа байнга тавьж, биотехникийн арга хэмжээ авч буй аж
2024-02-16
Өнгөрсөн онд 48 740 удаа газар хөдөлжээ
Манай орны нутаг дэвсгэрт өнгөрсөн онд 48 740 удаа газар хөдөлжээ. Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр тэдгээрийн ихэнх нь хүнд мэдрэгдэхээргүй буюу 3.5 магнитудаас бага хүчтэй байж. Харин 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 42 удаа бүртгэгджээ. Хөвсгөлд хоёр, Дорнод аймагт нэг удаа 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь өнгөрсөн жилийн дээд үзүүлэлт болсон аж.
2024-02-16
Бали арлыг зорих жуулчид 10 ам.долларын хураамж төлнө
Бүгд Найрамдах Индонез Улсын Бали арлыг зорих гадны жуулчдаас 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 150 000 индонез рупий буюу 10 орчим ам.долларын аялалын жуулчлалын хураамж буюу “The International Tourist Levy”-ийг авах шийдвэрийг тус арлын захиргаанаас гаргасан байна.
2024-02-16
Ихэнх нутгаар шуурч, эрс хүйтэрнэ
Хоёрдугаар сарын 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
2024-02-16
Бөхөн хамгааллын олон улсын хуралд оролцов
Узбекистан Улсын Самарканд хотод болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурлын (CMS COP14) үеэр Бөхөн хамгааллын салбар хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн захирал Жастин Шанти, ахлах судлаач Б.Бүүвэйбаатар, судлаач С.Болорцэцэг болон бусад судлаачид оролцлоо.
2024-02-15
Энэтхэг улс Гималайн бүсэд цоохор ирвэсийн судалгаа хийж, 718 бодгаль байгааг тогтоожээ
Дэлхийн цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр (GSLEP)-ийн Удирдах зөвлөлийн VIII хурал Узбекистан улсын Самарканд хотод сар шинийн өдрүүдэд боллоо. Үүнд цоохор ирвэс тархан нутагладаг, Төв Азийн өндөрлөг уулс бүхий 12 орны Засгийн газрын гишүүд, олон улсын байгаль хамгаалах байгууллагын судлаач, мэргэжилтнүүд, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид оролцсон бөгөөд манай улсыг БОАЖЯ-ны удирдлагууд төлөөлжээ
2024-02-15
Румынтай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана
Гамшгаас хамгаалах салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхээр Онцгой байдлын ерөнхий газар, Румын Улсын Дотоод хэргийн яамны харьяа Онцгой байдлын газар хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
2024-02-15
Улаанбаатар орчимд 1080 удаа газар хөдөлжээ
лаанбаатар хот орчимд 2023 онд нийт 1080 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс хүнд мэдрэгдэхүйц буюу 3-4.9 магнитудын газар хөдлөлт долоон удаа бүртгэгдсэн статистикийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэдээллээс харж болно.
2024-02-13
Цас хунгарлаж, гуу жалгандаа 100 см хүрчээ
Цаг уурын байгууллагаас арав хоногт хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна.
2024-02-13
Нийт нутгаар зам даваа саадгүй байна
Хоёрдугаар сарын 12-ны ѳдрийн 08:00 цагийн байдлаар нийт нутгаар зам даваа саадгүй, цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
2024-02-12
Төв болон зүүн аймгуудын нутгаар цасаар шуурна
Өнөөдөр Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурна. Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
2024-02-12
Улаанбаатарт үерийн хамгаалалтын 161 км далан бий
Нийслэлийн онцгой комисс /НОК/ халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсээд байна. Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж буй нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг үүсгэж байна.
2024-02-07