Хоол хүнсээ өөрийн хэрэгцээт хэмжээгээр бэлтгэх, зөв зохистой, тааруулан хооллож хэвших, ухаалаг, зөв сонголт хийх нь хүнсний хаягдлаас сэргийлэх хүн бүрийн хийж чадах хамгийн энгийн алхам юм. Дэлхийн нийт хоол хүнсний гуравны нэгээс их буюу ойролцоогоор 33 хувь нь хаягддаг байна.
Нийт хог хаягдлыг ангилан харвал, шилний хаягдал 319 мянган тонн, хоол хүнсний хаягдал 304 мянган тонн, хаягдал төмөр болон өнгөт металл 134 мянган тонн, цаас болон картоны хаягдал 104 мянган тонн, аюултай хог хаягдал буюу цацрагийн хог хаягдал 86 мянган тонн, малын гаралтай хог хаягдал 72 мянган тонн, хуванцарын хаягдал 69 мянган тонн хүрдэг байна. Бусад булагдсан хог хаягдлын хэмжээ 485 мянган тонноор илэрхийлэгддэг.