Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

11.00 цагийн байдлаар Алтай, Булган, Үенч сумдад цас орж, Мөнххайрхан, Дуут, Чандмань, Ховд сумын нутгаар салхины хурд 12-15 м/с,
2023-11-03

Хууль бус олборлолт явуулсан зөрчлийг илрүүлжээ

Шалгалтын явцад нуусан, орхисон эзэн холбогдогчгүй экскаватор, гар хийцийн алт угаах төхөөрөмжүүдийг тодорхой байршлуудад илрүүлэн
2023-11-03

Сүүлийн 30 жилд арваннэгдүгээр сард бороо ороогүй гэв

Сүүлийн 30 жилд ийм үзэгдэл бүртгэгдээгүйг тэрбээр хэлэв. Энэ нь аравдугаар сард ч ховор тохиолддог үзэгдэл гэнэ. Олон жилийн дунджаар Монгол орны хэмжээнд аравдугаар сард ойролцоогоор хоёр удаа л бороо орсон гэж бүртгэгджээ. Энэ жилийн зун, намрын улиралд хур тунадас их орсон, хөрсний чийг хангалттай байгаа тул ойрын хугацаанд хүйтэрч, хөрс гүн хөлдөх магадлалтай аж. Түүнчлэн ирэх өвөл уулархаг бүс нутгаар цас ахиухан орж, зузаан цасан бүрхүүл эрт тогтох урьдчилсан мэдээ гарчээ. 
2023-11-03

Цасанд боогдсон 9 машин, 10 иргэнийг аюулгүй болгожээ

Тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид
2023-11-02

Говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орно

Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд мөстөлт үүсэж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023-11-02

Б.Бат-Эрдэнэ: Жуулчны баазуудад 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Тэрбээр “2023 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь ажлуудаа хийж дууслаа. Ялангуяа Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тавдугаар сарын 4-нд УИХ-аар батлуулж чадсан. Холбогдох стандартуудаа бид цэгцэлж дууслаа. Дээр нь Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулах үүргийг хуулиар хүлээсэн. Үүргээ амжилттай биелүүлж, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хоёр дахь хурлаа амжилттай зохион байгуулаад байна.
2023-11-01

Хөвсгөл нуураас загас барихаар нэг км тор тавьсан байжээ 

Засгийн газраас Хөвсгөлийг хамгаалах, бохирдлыг бууруулах чиглэлд ихээхэн анхаарч, нуурын ёроолд живсэн техник хэрэгслийг татан гаргах ажлыг үе шаттай зохион байгуулж буй ч орон нутгийн иргэд, аялагчид ийм байдлаар байгальд хохирол учруулсаар байгаа аж. Иймд тусгай хамгаалалттай газрынхан тогтмол хяналт шалгалт, эргүүл хийж эхэлжээ. Ташрамд дурдахад, жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15 хүртэлх хугацаанд орон даяар загас барихыг хориглодог бол улсын тусгай хамгаалалттай бүсэд агнуур хийх нь бүх үед хуулиар хориотой. 
2023-11-01

Цасаар шуурч, зам даваа хаагдана

Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023-11-01

Арваннэгдүгээр сарын 3-наас ихэнх нутгаар хүйтэрнэ

Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2023-10-31

Мод үржүүлгийн хоёр компанид тоног төхөөрөмж өгөв 

Дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүд дээрх агентлагаар дамжуулан, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар тодорхой хэмжээний тарьц, суулгац нийлүүлэх үүрэг хүлээж буй аж. Мэргэжлийн байгууллагуудыг ингэж дэмжсэнээр ойжуулалт, нөхөн сэргээлтэд шаардлагатай, Монгол орны хөрсөнд ургуулсан, стандартын шаардлага хангасан тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэнбайна. 
2023-10-31

БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар Швейцар улсад ажиллаж байна

Тус хуралд конвенцод нэгдэн орсон Улс орнуудын төлөөлөгчид, Засгийн газрын болон НҮБ-ын салбар байгууллагууд, холбогдох ТББ-уудын 800 гаруй төлөөлөгч
2023-10-31

Томоохон даваануудад халтиргаа гулгаа үүсчээ

Загастай, Ганц, Солонготын даваануудад цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс ард иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд
2023-10-31

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1627 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж байна

БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Сэлэнгэ аймгийн БОАЖГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтарсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 онд 1229 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн Харганатын ам, Гозонгийн ам, Өвөрзалаат, Угтаал гол, Могой гол-1, Могой гол-2, Цамхаг гол гэх байршлуудад ажиллалаа.
2023-10-30

Зэрлэг амьтдын нэрийг үндэсний бичгээр бичиж өрсөлджээ

Нийслэлийн 384 жилийн ойн өдөрт зориулсан энэхүү өдөрлөгөөр сурагчдад "Бяцхан байгаль хамгаалагч" боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, зэрлэг амьтдын нэрийг Үндэсний бичгээр бичиж өрсөлдөн зөв бичиж, идэвхтэй оролцсон сурагчдад гарын бэлэг гардууллаа. Мөн Хотын нийтийн төв номын сангийн фонд дахь Үндэсний бичиг дээрх ном зохиолын үзэсгэлэнг гарган, номын сангийн үйл ажиллагаатай танилцах аялал хийсэн гэнэ.
2023-10-30

“Аялал жуулчлал сэргэсэн ч ажиллах хүчин хомсдолтой байна” 

“Мишээл экспо” төвд энэ сарын 27-29-нд болсон “Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн хөдөлмөрийн яармагийн үеэр Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр “Цар тахлын үеэр хамгийн их хохирол амссан нь аялал жуулчлалын салбар. Тур оператор компаниудын 60 хувь нь энэ үеэр ажилтнуудаа алдсан. Ажилтнаа “хамгаалж”, хадгалж авч үлдсэн гэх 40 орчим хувь нь ч хүндхэн нөхцөл байдалтай, цалингаа арайхийн тавьж, хүмүүсээ торгоож байсан. 2023 онд аялал жуулчлал сэргэсэн ч тогтвортой ажиллах, мэргэжилтэй боловсон хүчин эрэлттэй, хомсдолтой хэвээр. Мэргэжлийн хүнийг ажиллуулахаасаа илүү гэр бүл, ойр дотнынхноо дайчлах замаар хүний нөөцийн асуудлаа шийддэг аж ахуйн нэгж, байгууллага олон байна. Үүнээс үүдээд үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой олон бэрхшээл тулгарч буй” гэлээ. 
2023-10-30

Хур тунадас орж, шуурна

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023-10-30

Ойрын хоногуудад хур тунадас орж, хүйтэрнэ

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023-10-29

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадастай

2023 оны аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ
2023-10-28