Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гарагт Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажилласан. Энэ үеэр орон сууцны хотхонуудын голд орц гарц хааж, эзэмшлийн газраасаа хэтрүүлсэн хашаа барьсан зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныханд өгсөн.
2024-04-27
Сонсголонгийн гүүрний зүүн хойш чиглэлийн эгнээг хаана
Хан-Уул дүүргийн VIII, IX хороо, Сонсголонгийн 289.4 У/М гүүрний засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрний зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хаана. Улмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих байдлаар зохион байгуулалт хийх аж.
2024-04-25
Хүүхэд залуучуудын театр нээлтээ хийлээ
Хүүхэд залуучуудын театр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын "Хайрыг хайрла" уянгын драмын жүжгээр ийнхүү 27 жилийн дараа хөшгөө нээлээ.
2024-04-25
“Нийслэлийн хөрс хамгаалах өдөр”-ийг тэмдэглэнэ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” болгон зарласан.
2024-04-25
Түрээслээд өмчлүүлэх орон сууцын хөтөлбөрт онцгой байдлынхныг хамруулах нь
Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөр, хэрэгцээтэй техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл авахад шаардлагатай арга хэмжээ, санхүүжилтийн талаар Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. Тус байгууллагын албан хаагчдын 50-70 гаруй хувь нь гэр хороололд амьдарч буй аж. Тиймээс албан хаагчдыг түрээслээд, улмаар өмчилж болох орон сууцын хөтөлбөрт үе шаттай хамруулахыг хүссэн байна
2024-04-25
Гамшгийн дараах гачигдал
Гамшгийн үедэх нь тээж байсан, эсвэл мэндэлсэн хүүхдийг зудын гамшигт өртсөн гэж тооцсон байна. Тэдгээр хүүхдийн өсөлтийг гамшиг өнгөрснөөс хойш төрсөн хүүхдийн өсөлттэй харьцуулан үнэлсэн аж. Гамшигт өртсөн хүүхдийн биеийн өндөр нь өртөөгүй хүүхэдтэй харьцуулахад бага буюу намхан байж. Судлаачид зуд нь хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгааг тогтоож, үр дүнгээр баталсан байна.
2024-04-25
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод 2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
2024-04-24
Утаажилтын бүсээс 85 иргэнийг гаргажээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нэгэн барилгын орцонд гал гарчээ. Үүний улмаас битүү утаа үүссэн талаарх дуудлага өчигдөр 05.20 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн харьяа Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь очиход 16 давхар барилгын 6-11 дүгээр давхар хүртэлх цахилгааны хуваарилах самбар болон сувагчлал шатаж байсныг унтааржээ. Утаажилтын бүсээс тус байрны 85 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг нь хангасан байна.
2024-04-24
"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "Эрин эверест интернэшнл" сургуулийн төлөөлөлтэй уулзаж төрийн өмчит болгох болон нийтийн эдэлбэр газрын замыг чөлөөлөх асуудлаар ажиллалаа.
2024-04-24
Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна
Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 17 болон 20 дугаар хороонд ажиллалаа.
2024-04-24
СХД-ийн Хүүхэд, залуучуудын театр пүрэв гарагт нээлтээ хийнэ
Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөлийг бүрдүүлэхээр 850 хүний багтаамжтай театрыг барьж байна.
2024-04-23
“Содон стандарт” цогцолбор хороололд оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэв
“Тесо” корпорацын барьсан “Содон стандарт” цогцолбор хорооллын 2845 айлын оршин суугчдын төлөөлөл өчигдөр хэвлэлийн хурал хийж, хэд хэдэн асуудлыг хөндлөө. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “Содон стандарт” цогцолбор хорооллын дэргэд хурдны замын өргөтгөлийн ажил эхэлснээс үүдэн тэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хазаарлуулж байгаа аж. Мөн тус хорооллын гаднах ногоон байгууламж, машины орц, гарц, зогсоол, зай талбайг үгүй хийж, оронд нь хурдны зам барьж байна гэв
2024-04-23