Зүүн, төвийн бүсэд хүүхдийн эрхийг зөрчих тохиолдол буурсангүй
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) ээлжит хурлаар зүүн, говь, төвийн бүс дэх хүний эрхийн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өгөв. Төвийн бүсийн хэмжээнд өнгөрсөн онд 126 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон нь өмнөх жилийнх нь мөн үеийнхтэй харьцуулахад 49-өөр нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Цагдаа, прокурорын байгууллагын мэдээлэл зөрүүтэй, төр иргэдийг бодитой мэдээллээр хангаж чадахгүй байгааг ХЭҮК-ынхон шүүмжлэв. Мөн гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо нэмэгдсэн байна
2024-04-19
Хуулиуд нийгмийн амьдралыг зохицуулж чадахгүй байна гэв
Монголын хуульчдын холбооноос зохион байгуулдаг хуульчдын форум өчигдөр боллоо. Тав дахь жилдээ зохион байгуулж буй уг форумын үеэр хуульчид “Шигдэх үү, шинэчлэх үү” уриан доор “Үндэсний эрх зүйн тогтолцооны асуудал, шинэчлэл” сэдвийн хүрээнд захиргаа, иргэн, эрүүгийн эрх зүй дэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар Монгол Улс сүүлийн таван жилд авлигын үзүүлэлтээр 180 орноос 121 дүгээрт орж, 15, ардчиллын үзүүлэлтээр 179 орноос 81-т бичигдэж 24, хүний эрхийн үзүүлэлтээр 142 улсаас 64-т эрэмбэлэгдэж, 16 байраар тус тус ухарсан
2024-04-19
Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг уриаллаа
“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас жил бүр хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулдаг. Манай улс өнгөрсөн онд уг индексээр 180 орноос 88 дугаар байрт жагсаж, хэвлэлийн эрх чөлөө “мэдэгдэхүйц асуудалтай” гэсэн ангилалд багтсан. Ардчилсан улс атлаа хэвлэлийн эрх чөлөө тодорхой хүрээнд хязгаарлагдсанд салбарын хууль, эрх зүйн орчин нөлөөлж буй билээ.
2024-04-16