Дэлхийн хамгийн том төрийн далбааг ууланд дэлгэлээ
"Парис-2024" олимпын наадмын нээлтийг тохиолдуулан дэлхийн хамгийн том төрийн далбааг ууланд дэлгэлээ. Тодруулбал, Үндэсний тусгаар тогтнол, эв найрамдал, цог хийморийн бэлгэдэл бүхий төрийн далбааг 4160 м2 хэмжээгээр монгол оёдолчдын баг ур ухаанаа шингээн, бүтээжээ.
2024-07-26
Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахыг даалгалаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгавраа гаргажээ. Эдгээр салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай уг албан даалгаварт тусгасан байна. Үүний хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа агентлаг, байгууллага, аймаг, дүүрэг дэх салбарын удирдлага, албан хаагч, сумын ажилтнуудад хандан, хүүхдийг болзошгүй эрсдэл, ялангуяа үер ус, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг үүрэг болгожээ. Мөн хүүхдийн эрх, аюулгүй байдлыг бүх шатанд хангахыг даалгасан аж. Ялангуяа баяр наадмын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь чухал болохыг онцолжээ
2024-07-24
Баяр наадмаар хулгайд эд зүйлээ алдвал хаана хандах вэ
Цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлж эд зүйлээ хараа хяналтгүй орхихгүй байх, хэтэвч, гар утас, бэлэн мөнгө болон бусад үнэт зүйл биедээ авч яваа тохиолдолд хянамгай байхыг сэрэмжлүүлж байна.
2024-07-10
УИХ-ын Байнгын хороодыг хэн хэн ахлах вэ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.07.10/ хуралдаан 06 цаг 15 минутад эхэлж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
2024-07-10
Анхны эмэгтэй генерал НҮБ дахь Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газарт ажиллана
Монгол Улсын зэвсэгт хүчний анхны эмэгтэй бригадын генерал Г.Болор НҮБ дахь манай улсын Байнгын төлөөлөгчийн газарт цэргийн зөвлөхөөр томилогдож, өчигдөр АНУ-ыг зорьжээ. ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын даргаар ажиллаж байсан түүнд тус штабын даргын зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүлж, үдсэн байна. Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба “НҮБ-ын төв штабт сонгогдон ажиллана гэдэг нэр төрийн хэрэг, Монгол Улсын зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын ур чадвар, тэсвэр хатуужил, цэргийн хэргийн мэдлэг, туршлагыг НҮБ өндрөөр үнэлж байгаагийн тод илэрхийлэл нь энэ юм
2024-07-08
Орон нутгийн удирдлагууд хүүхдийн эрхийг хамгаалахад анхаарахгүй байна гэв
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос уралдаанч хүүхдийн эрхийн асуудлаар өчигдөр мэдээлэв. ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Хурдан морины уралдаан нь хэдийгээр үндэсний өв соёл боловч бид хүүхдийн амь, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах ёстой. 2024 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн хүүхэд хурдан мориноос унаж нас барсан.
2024-07-05
Нийтийн албанд ажиллах хүсэлтэй 193 хүний урьдчилсан мэдүүлгийг хянаж байна
Дэлхий даяар 10 сая гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн хүний эрх хамгаалагчдын хөдөлгөөн болох Нобелийн шагналт олон улсын Эмнести Интернэшнл байгууллагаас шинээр сонгогдсон Монгол Улсын Их Хурал (УИХ)-д хандан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ чанд биелүүлэхийг уриалж “Монгол Улс:2024-2028 онд ажиллах УИХ-д санал болгох хүний эрхийн хэлэлцэх асуудал” хүргүүллээ.
2024-07-03
Дэлхий зөвхөн хүнд зориулагдаагүй
Гэрийн тэжээвэр амьтныг гэр бүлийн гишүүн гэж үзэх хүн цөөнгүй байдаг. Амьтан тэжээх нь хүмүүсийн амьдралын нэг хэсэг болоод удаж буй. Гэвч манай улсад одоог хүртэл зоогийн газар, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагад тэжээвэр амьтантай орохыг тэр бүр зөвшөөрдөггүй. Дүрэм, журамдаа хориглох заалтгүй боловч тухайн албан байгууллагын соёлоос шалтгаалан тэжээвэр амьтан оруулдаг нь гарын таван хуруунд багтана.
2024-07-03
АНУ-ын Аризона мужийн шүүхийн цахимжилттай танилцжээ
“Шүүх эрх мэдлийн байгууллагуудын Цахимжилт” сэдэвт “US speaker” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулагч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж 2024 оны зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний өдрүүдэд АНУ-ын Аризона мужийн шүүхийн цахимжилттай танилцаж, харилцан туршлага солилцлоо.
2024-07-03