Шийдлийг тодорхойлсон “Шинэ сэргэлтийн бодлого”
Боомтын сэргэлт: Монгол Улс далайд гарцгүй орон учраас боомтуудыг авто, төмөр, хурдны замаар холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. Уг зорилгын хүрээнд Ерөнхий сайд өнгөрсөн оны зургаадугаар сард БНХАУ-д айлчилж, Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замыг холбох ажлыг 2024 онд багтаан дуусгахаар тохиролцсон. Үүний дагуу бэлтгэл ажлууд өрнөж буй. Цаашид Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах юм билээ.
2024-01-10
Сонгуулийн үеэр цахим орчинд үзэл бодлоо илэрхийлбэл торгох уу
Хэвлэл мэдээллээр ч, улс төрчид нь ч иргэдийг төөрөгдүүлсэн тайлбар өгөөд буй учраас энэ бүхнийг тодорхой болгож, фэйсбүүкт 400-гаас дээш найзтай хүн сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, нэр дэвшигчийг дэмжсэн пост бичвэл хариуцлага хүлээх, үгүйд хариулт өгөхийг тэд хүссэн юм. Мөн мэдээлэл нь тодорхой, ойлголтын зөрүүгүй байж л шударга сонгууль зохион байгуулна хэмээн санууллаа.
2024-01-10
Хүүхэд хамгааллын хуулиар нэг хүүхдэд 20 мянган төгрөг "зарцуулна"
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн, тус хуультай холбогдуулан боловсруулсан Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2024-01-10
МАН: УИХ-ын гишүүн сонгогчдодоо зөвхөн мэдээлэл өгнө, тайлангаа тавина
Түүнчлэн гадаадын банк ажиллах орчин бүрдүүлэхийн тулд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуулийн 2024 оноос мөрдөх зарим заалтын хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах агуулгатай төслийг Б.Баттөмөр нарын гишүүд санаачилжээ. Тодруулбал, Банкны тухай хуулийн 36.1-т “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ нь тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” хэмээн заасныг энэ оны эхнээс мөрдүүлэхээр хуульчилсан бөгөөд үүнийг хойшлуулах гэн
2024-01-09
АН: “Ногоон автобус”-ыг шалгах түр хороо байгуулахгүй бол Цэцэд хандана
АН-ын бүлгийн ээлжит хуралдаанд тус намын дарга Л.Гантөмөр оролцож, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэсэн мэдээллийг сонсжээ. Мөн ногоон автобусыг худалдан авсан үйл явцыг шалгах түр хороо байгуулахаар 25 гишүүн нэгдэн гарын үсэг зурж, УИХ-ын дарга Г.Занданшатарт сар гаруйн өмнө уламжилсан ч хэлэлцэхгүй байгааг онцлов. Иймд энэ удаагийн ээлжит чуулганыг хаахаас өмнө түр хороо байгуулахгүй бол УИХ-ын дарга болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нарыг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд “өгөх” гэнэ.
2024-01-09
Ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн татварын талаар санал солилцлоо
Сангийн сайд Б.Жавхлан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шинээр томилогдсон суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа. Тэрбээр 2023 оны есдүгээр сард ажлаа хүлээн авчээ. Сангийн сайд Б.Жавхлан түүнтэй дэлхийн санхүүгийн салбарт шинээр хөгжиж буй ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн татвар, жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт, хөгжлийн санхүүжилтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
2024-01-09
Үе залгамжилсан улс төр
Боловсрол, мэдлэг нь эрх мэдэлтэй эцэг, эх, ах, дүүгийнхээ дэмжлэгээр бусад залуусаас давуу боломж эдлэх шалтгаан болох учиргүй. Энэ бол буруу жишиг. Ёс зүйтэй, жинхэнэ төрийн хүний хүүхэд бол аав, ээжээрээ замаа засуулах биш, өөрийн хүчээр өрсөлдөөд албан тушаалд очихыг илүүд үзэх хүмүүжил, төлөвшилтэй байх ёстой.
2024-01-09
Вьетнам руу визгүй зорчих хэлэлцээр хэрэгжиж эхлээгүй байна
Энгийн гадаад паспорттой монгол иргэд Вьетнам Улс руу 30 хоног визгүй зорчих хэлэлцээрийг үзэглэсэн. Харин хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа болоогүй байгааг ЭСЯ-наас мэдээлжээ. Тодруулбал одоогийн байдлаар Вьетнамын талын холбогдох эрх бүхий байгууллагууд дотоодын хууль тогтоомжийн процедураа дуусгаагүй тул тус хэлэлцээр сар шинийн баяраас өмнө хүчин төгөлдөр үйлчлэхээргүй байгааг мэдээллээ.
2024-01-09
Тэнцвэртэй, олон талт гадаад бодлого хэрэгжүүлэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сард АНУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд манай хоёр улсын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл гаргаж, Агаарын тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулснаар Монгол, Америкийн хооронд шууд нислэг үйлдэх, худалдаа, бизнес, аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээгдэх, зорчигч болон карго тээврийг өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх эрх зүйн үндэс бий болов. Цаашлаад эл хэлэлцээрийн хүрээнд АНУ-аас зохих дэмжлэг авч, нислэг үйлдэх чадвар, чадамжийг сайжруулах, аюулгүй байдал, хүний нөөцийн төлөвлөлт, олон улсын стандартад нийцсэн иргэний нисэхийн салбартай болох нөхцөлийг бүрдүүллээ. Мөн Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглалыг байгуулсан нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
2024-01-08
Сонгуулийн ерөнхий хорооны шинээр томилогдсон гишүүд тангараг өргөв
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох тогтоолын төслийг баталснаар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурав.
2024-01-04