УИХ-ын хаврын чуулган маргааш завсарлана
УИХ-ын хаврын чуулганыг маргааш буюу энэ сарын 5-нд завсарлуулахаар болжээ. Үндсэн хууль болон Улсын их хурлын тухай хуульд зааснаар ээлжит чуулган хагас жил тутам ажлын 75-аас доошгүй өдөр хуралдах ёстой байдаг. Үүний дагуу наадмын өмнө хаврын чуулган завсарлах учиртай. Гэвч сонгуулийн жилд уг жишгийг эвдэж, арай эрт завсарлуулдаг юм. Хаврын чуулганыг энэ жил тавдугаар сарын сүүлчээр завсарлуулахаар ярилцаж байсан ч ийнхүү хойшлуулсан аж.
2024-06-04
Цэцийн даргаар Г.Баясгаланг сонголоо
Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, даргаараа Г.Баясгаланг сонгов. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.1-т “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг гишүүд дотроосоо дэвшүүлэн, хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж, нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу тэрбээр сонгогджээ. Г.Баясгалан нь 2019 оны зургаа дугаар сард Цэцийн гишүүнээр томилогдсон юм.
2024-06-03
Монгол, Унгар Улсууд парламентын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Унгар Улсад албан айлчлал хийж, тус улсын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Дьөрдь Шухтай 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
2024-05-30
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.05.29) болж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
2024-05-29
Гадаадад суугаа 2459 иргэн санал өгөхөөр бүртгүүлжээ
Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд энэ ил хоёр дахь удаагаа парламентын сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэх гэж байна. Сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан нөхцөлд л тэд улс төрийн сонголтоо хийх боломжтой болдог юм. Ингэхдээ зөвхөн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор буюу намын нэр сонгоно.
2024-05-29
ҮАГ-ын орон тоог 585 болгож нэмлээ
Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ нь байнгын хорооны тогтоолын төсөл юм. Үндэсний аудитын газар (ҮАГ)-ын дарга, Монгол Улсын ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджав энэ талаар танилцуулсан.
2024-05-29
Олон улсын 250 ажиглагч УИХ-ын сонгуулиар ажиллах нь
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газраас ИХ-ын энэ удаагийн сонгуулийг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн хороо байгуулж, Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээжээ. Үндсэн багийн гишүүд болох 11 шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн тус төлөөлөгчийн газрыг Элчин сайд Женнифер Браш удирдах аж. үүнчлэн тэргүүн дэд даргаар Ранко Вучэвик (Серби), улс төрийн шинжээчээр Жулиа Манчин (Унгар), хуулийн шинжээчээр Мариана Скопа (Грек), Ваня Ангуэлова (Богар), хэвлэл мэдээллийн шинжээчээр Иван Годарски (Словак) нар ажиллах гэнэ.
2024-05-24