УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж буй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Ээжүүдийн талаар хэд хэдэн хууль хэлэлцэж байна. Ерөнхийлөгчөөс л хааяа нэг гайгүй юм орж ирэх юм. Одонтой ээжийн мөнгийг арай ахиу болгож байгаа юм байна. Үүнийг яаралтай баталмаар байна. Бага ч гэсэн яах вэ. Цалинтай ээж гэж гурван нас хүртэл 50 мянган төгрөг өгдөг. Үүнийг яаж цалин гэх юм бэ. Цалинтай болгочихъё л доо. Энэ их авилгын мөнгө урсаж , уул уурхайн бүтээгдэхүүн үнэтэй байгаа энэ үед "Цалинтай ээж"-ийг хэдүүлээ яг цалинтай болгочихмоор байх юм. Та бүхэн социалист чиг баримжаатай, халамжийг хавтгайруулдаг нам биз дээ. Тиймээс яг хүнээ олоод хийсэн шиг хийчихмээр байна. Ард түмний амьдралд үлдсэн ганц юм хийчихээч гэж эцсийн чуулганаар хүсэж байна.
Мөн малчдын талаар хуулиуд орж ирж байна. Энэ их хачин юм болж байна. Шинэ хоршоо гэдэг чинь яг л Өвөрмонголыг бид давтаж байна шүү дээ. Малчдыг бэлчээргүй болгож, уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн эсрэг үйлдэл болж байна. Нэг хүнд 50 сая төгрөг өгнө, нийлээд 10 хүнд 500 сая төгрөгтэй болоод юу хийх вэ. Үр дүнтэй юм болж чадах уу? Малчид ойлгоод эхэлсэн. Монголын ард түмний бараг 50 хувь нь ядуу байна. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогоор зээлийг нэг удаа тэглэчих л дээ.