Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.05.31/ хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн асуулт асууж, хариулт авсан.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу “Төслийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийн “албан тушаалтныг” гэснийг “албан тушаалтан, эсхүл төр, нийгмийн зүтгэлтнийг” гэж өөрчлөх” саналыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжин хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо