УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж хэлэхдээ "2016 оноос хойш төр бизнес эрхлэх явдал хэрээс хэтэрсэн. Хувийн хэвшил 70 хувийг, төр 30 хувийг нь хийдэг байсан бол өнөөдрийн байдлаар төрийн бизнес дэх оролцоо 60 хувьд хүрсэн. 40 хувьд л хувийн хэвшил ажиллаж байна. Ингэснээр үйл ажиллагаа нь зогсох эрсдэл их байна. Дээрээс нь ковид-19 гээд бизнесийнхэн арай ядан тогтож үлдэж байхад одоо хуулийнхан, татварыхан, мэргэжлийн хяналтыхан бүх зүйлээр дарамталж байна. Мөн гарын үсэг зурах болгондоо авлига нэхэх юм. Төр бизнесийхэндээ ямар харгис хатуу байгааг Ц.Гарамжавын жишээнээс харлаа шүү дээ. Энэ хүн УИХ-ын гишүүн, МАН-ын УЗ-ийн гишүүн байсан. Дээрээс нь 10 дугаар Богдын эмээ. Гэтэл шоронд хийчих юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бизнесийхэн та бүхнийг өнөө маргаашгүй шоронд хийнэ гэсэн үг" гэлээ.