Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ, АНУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Шэнь Миньжюаньд саяхан болж өнгөрсөн Үндэсний их баяр наадмын мэндийг хүргээд Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент, шинэ Засгийн газар бүрдсэнтэй холбогдуулж талуудын хамтын ажиллагаа, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, худалдаа, эдийн засаг, боомт, байгальорчин, эрчим хүчний төслүүдийг идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
2024-07-18
Өвлийн бэлтгэл хангаж, ажиллахыг үүрэг болголоо
Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
2024-07-17
Дэд сайд нарыг чөлөөлжээ
МАН, АН, ХҮН хамтарсан Засгийн газар байгуулахаар санамж бичиг байгуулсан. Улмаар Засгийн газрын бүтцийг гурван Шадар сайд, дөрвөн яамгүй сайд, ерөнхий чиг үүргийн дөрвөн яам, чиг үүргийн 12 яамтай ажиллахаар баталсан юм.
2024-07-17
Н.Учрал: Намуудын мөрийн хөтөлбөрийн 80 хувийг уялдуулах боломжтой
Хамтарсан Засгийн газрын анхдугаар хуралдаанаар гаргасан шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл өгч байна. Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны талаар болон Засгийн газрын хуралдааны журмын талаар зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.
2024-07-17
Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд буюу 22 сайдаа томиллоо
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ, Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томиллоо.
2024-07-10
Бутаны Цог Жавхлант Хаан Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Цог Жавхлант Хатан Жэцүн Пэма Ванчук нар айлчлал хийж байна. Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд, Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил тэргүүтэй албаны төлөөлөгчид угтан авав.
2024-07-09
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Монголд айлчилна
НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын ерөнхий захирал Чу Донгиу Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад 2024 оны долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Др. Чу донгиу нь ХХААБ-ын ерөнхий захирлын албыг хүлээн авснаас хойш Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм. Улмаар хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байна.
2024-07-08
Хамтарсан Засгийн газар 23 сайдтай
Хамтарсан Засгийн газар байгуулахаар МАН, АН, ХҮН нам хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тэгвэл Засгийн газрын бүтцийн хувьд гурван Шадар сайд, дөрвөн яамгүй сайд, ерөнхий чиг үүргийн дөрвөн яам, чиг үүргийн 12 яамтай ажиллахаар зурагласан байна. Бүрэлдэхүүний хувьд нийт 23 сайдтай, яамдыг дэд сайдгүйгээр ажиллуулахаар төсөл боловсруулав.
2024-07-08
Монгол, Туркийн олон талт хамтын ажиллагааны асуудлаар ярилцав
Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн долоодугаар зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо 2024 оны долдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг, туркийн талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын ерөнхий захирал Эсра Жанкорур нар тус тус тэргүүлж ажиллалаа.
2024-07-08
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар улиран ажиллахыг дэмжлээ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонх суудал авсан Монгол Ардын Нам Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ.
2024-07-05
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонх суудал авсан Монгол Ардын Нам Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ.
2024-07-05
Засгийн газарт хамтрах, эсэхийг бага хурлаар шийднэ
Шинэ УИХ байгуулагдаж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. МАН хэдийгээр дангаараа Засгийн газраа байгуулах хэмжээний суудал авсан ч АН, ХҮН-тэй хамтрах сонирхолтой байгаа. Тус намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг түр гүйцэтгэгч Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулаад буй аж.
2024-07-05
“Канадын өдөр”-ийг тэмдэглэжээ
Жил бүрийн долдугаар сарын 1-ний өдөр тохиодог Канад Улсын үндэсний баяр “Канадын өдөр”-ийг Монгол Улсад суугаа Канад Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулж ирсэн. Энэ жил зургадугаар сарын 26-ны өдөр тэмдэглэж, Канад Улс тунхагласны 157 жилийн ой тохиож байгаагаараа онцлог аж.
2024-06-28