УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонх суудал авсан Монгол Ардын Нам Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ.
Тодруулбал, Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн 39.1.2-т заасны дагуу Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулжээ. Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг үдээс хойшхи чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.
104 гишүүн өнөөдрийн чуулганд оролцож, 103 гижшүүний саналаар дэмжигдлээ.