Жил бүрийн долдугаар сарын 1-ний өдөр тохиодог Канад Улсын үндэсний баяр “Канадын өдөр”-ийг Монгол Улсад суугаа Канад Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулж ирсэн. Энэ жил зургадугаар сарын 26-ны өдөр тэмдэглэж, Канад Улс тунхагласны 157 жилийн ой тохиож байгаагаараа онцлог аж.
Канад Улс нь Монгол Улстай 1973 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1990-ээд онд Монгол оронд өрнөсөн ардчилал, шинэчлэлийг тууштай дэмжиж ирсэн орнуудын нэг юм.Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөр нь Монгол Улсад 1997 оноос хэрэгжиж байгаа бөгөөд Монголын эдийн засаг, соёл, нийгмийн хөгжилд 6 сая гаруй канад доллартай тэнцэх буцалтгүй тусламжийг үзүүлжээ.