Шинэ УИХ байгуулагдаж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. МАН хэдийгээр дангаараа Засгийн газраа байгуулах хэмжээний суудал авсан ч АН, ХҮН-тэй хамтрах сонирхолтой байгаа. Тус намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг түр гүйцэтгэгч Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулаад буй аж. Тэгвэл өчигдөр дээрх хоёр намд албан ёсоор санал тавьсан тухай мэдээлэл түгэв. Мөн үүний дагуу АН-ын Улс төрийн зөвлөлөөр тэдний саналыг хэлэлцэнэ гэж байсан ч дугаар шилжих мөчид хурлынх нь тов зарлагдаагүй байлаа. Мөн“Албан ёсоор санал ирээгүй” хэмээн эх сурвалж өгүүлэв.
Урьдчилсан байдлаар энэ удаагийн Засгийн газар 25 яамтай байхаар төлөвлөж, МАН 16, АН найм, ХҮН намд нэг сайдын суудал хуваарилсан тухай мэдээлэл гарч буй юм. Уг асуудлыг МАН-ын Бага хурлаар шийдэх бөгөөд товоо хараахан гаргаагүй байгаа аж.
Бэлтгэсэн С.Уул