МАН, АН, ХҮН хамтарсан Засгийн газар байгуулахаар санамж бичиг байгуулсан. Улмаар Засгийн газрын бүтцийг гурван Шадар сайд, дөрвөн яамгүй сайд, ерөнхий чиг үүргийн дөрвөн яам, чиг үүргийн 12 яамтай ажиллахаар баталсан юм. Бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайдтай нийлээд 23 сайдтай байх аж. Харин яамдыг дэд сайдгүйгээр ажиллуулах шийдвэрт хүрсэн. Улмаар дэд сайд нарыг бүгдийг нь ажлаас нь чөлөөлөх өнөөдөр шийдвэр гарчээ.
Тодруулбал, БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Батлан хамгаалахын дэд сайд Б.Батмагнай, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, БХБ-ын дэд сайд Э.Золбоо, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, УУХҮ-ийн дэд сайд Уянга, ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, ХНХ-ийн дэд сайд С.Зулпхар, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Соёлын дэд сайд П.Баттөр, ЦХХХ-ийн дэд Ж.Эрхэмбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.