Б.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар хоёрын хэнийх нь зөв бэ
Хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тухай хуулийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” хэмээн заасан бөгөөд үүнийг “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1.1-т заасан хугацаагаар газар ашиглуулж болно” гэж өөрчлөхөөр тусгажээ. УИХ-ын d.parliament.mn цахим хуудсанд нийтэлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 16.1.1-т “Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” татварын бус урамшуулал олгож болохоор заасан байна.
2023-07-05
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8.3-т “Улс төрийн намын өөрийн төлөөллийн төв болон орон нутгийн байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 25 хувиас доошгүй байна” гэснийг “40 хувиас”, 8.4-т уг заалтын хэрэгжилтийг хоёр жил тутамд Жендерийн үндэсний хороонд тайлагнана гэснийг “жил тутам” гэж өөрчлөхөөр төсөл боловсруулсан юм байна. Улс төрийн намын дотоодод эмэгтэйчүүдийн төлөөлөл илүү өндөр байх нь зөв гэсэн агуулгаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 40 хувийн квот оруулсныг судлаачид “Нийгмийн төлөөллийг нэмэгдүүлэхэд түлхэц болсон гол заалт” хэмээн үзэж байсан билээ.
2023-07-04
“Эдийн засаг хөгжих мөч айсуй”
БНХАУ бол Монгол Улсын мөнхийн, бас хоёрхон хөршийн нэг. Урд хөршийн эдийн засгийн хөгжлийн “галт тэргэнд” бид “дайгдаж”, өгөөжөөс нь чадлынхаа хэрээр хүртэн, харилцан ашигтай хамтран ажиллах учиртай. Тиймээс Засгийн газрын тэргүүн энэ удаагийн айлчлалаар БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи нарт бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хэлэлцээ хийснээс гадна дийлэнх цаг хугацаагаа хувийн хэвшил болон олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Хятадын томоохон компаниудын удирдлагатай уулзахад зориулсан юм.
2023-07-03
Франц, Германы Гадаад хэргийн сайд нартай хэлэлцээ хийжээ
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцсон Франц, Германы сайд нартай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэлцээ хийв. Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд Катрин Колоннатай хийсэн уулзалт, хэлэлцээний үеэр сайд Б.Батцэцэг Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр улсын Төрийн тэргүүн нарын тохиролцсон ажлыг эрчимтэй урагшлуулахаар ажиллаж буйгаа илэрхийлэв.
2023-07-03
Олон жил яригдсан төслүүдийг энэ онд багтаан шийдвэрлэхээр санал нэгдлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэхийг эрмэлзэж, эрчимжүүлэхээр санал нэгдлээ.
2023-06-30
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийлээ
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо.
2023-06-28
Тяньжин боомт дахь Монголын эзэмшлийн газрыг тээвэр логистикийн төв болгоно
Монгол Улс Тяньжин боомтод 10 га газар эзэмшдэг бөгөөд энэхүү газрыг тээвэр логистикийн төв болгож далайд гарцтай болох боломжтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр хамтран ажиллах саналыг Тяньжин порт группийн удирдлагуудад тавилаа.
2023-06-27
Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит VII хуралдаан боллоо
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VII хуралдаан Улаанбаатар хотноо боллоо. Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ли Ду Хүн нар ахалж, хоёр улсын яам, холбогдох байгууллагуудын албаны төлөөлөл оролцсон.
2023-06-27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахаар мордов
Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Ерөнхий сайдын энэ удаагийн албан ёсны айлчлал чухал ач холбогдолтой
2023-06-26