Б.Насанбаяр: Хүн өөрөөсөө бүгдийг хайж, шинийг нээх хэрэгтэй
Элдэвтэй, эрдэмтэй эмчтэй таарч, олзуурхан ярилцав. Түүний нэр Бодьгэрэлийн Насанбаяр. Яруу найрагч, бөх тэрбээр ХБНГУ-ын Бад Фильбэл хотод байгуулсан хувийн эмнэлгээ удирдан ажилладаг аж. Үндэсний бөхөөр аймгийн начин цолтой, Өсвөр үеийнхний улсын аварга, чөлөөтөөр Монгол Улсын Залуучуудын аварга, ХБНГУ-ын мастеруудын аварга шалгаруулах тэмцээний 2017, 2018 оны мөнгө, хүрэл медальтай түүнтэй эх орондоо амраад буцахынх нь өмнө уулзсан юм.
2023-09-04
Т.ОТГОНБУЛГАН: Миний хамгийн залуу шавь гуравтай, ахмад нь 65 настай
Австри улсын нийслэл Вена хот дахь Хөгжмийн их сургуулийн магистрант, тус хот дахь “Ямаха” хөгжмийн сургуулийн багш Т.Отгонбулгантай холбогдож ярилцсан юм. Сонгодог хөгжмийн өлгий нутагт сурч, ажиллаж буй монгол залуу хүний амьдрал, аж байдлын талаар түүнээс тодрууллаа.
2023-08-30
Д.НОМИНЗУЛ: Гэрийнхэндээ амлалт өгч, жүдогийн дэвжээнд дахин гарсан
Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, хошой мөнгөн медальтай тэрбээр өмнө нь самбо бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д тус бүр түрүүлж, олон улсын тэмцээнд зодоглох замаа засжээ. Узбекистан улсад болсон самбо бөхийн Азийн АШТ-д аваргалж, Сербид зохион байгуулсан өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгөн медальтай эх орондоо ирсэн нь түүний амжилтын эхлэл байв.
2023-08-29
М.МӨНГӨНЦЭЦЭГ: Монгол хүний эрүүл мэндэд эергээр нөлөөлөх хөдөлгөөнүүдийг бий биелгээ агуулдгаараа онцлогтой
Хөдөлгөөний хомсдол тахлын хэмжээнд яригдах болсон өнөө үед бид түүнээс үүдэлтэй өвчин эмгэгээс хэрхэн сэргийлэх вэ. Ялангуяа манай өв уламжлалд уг асуудлыг шийдэх гаргалгаа бий юү гэдгийг эрэн хайж бүжиг дэглээч, урлаг судлалын ухааны доктор М.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх “Соёмбо” чуулгын бүжиг дэглээч, ахмад, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш тэрбээр уг салбарт 44 жил ажиллаж буй юм.
2023-08-29
Нийгэм Д.Ариунтунгалаг: Монгол Улсын хүн амын ердөө 39 хувь нь баталгаат ундны ус хэрэглэж байна
НҮБ-ын Хүүхдийн сангийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн мэргэжилтэн Д.Ариунтунгалагтай ярилцлаа. Хүмүүс ундандаа аюулгүй, цэвэр ус хэрэглэж чадаж байгаа, эсэхийг тус байгууллагаас ДЭМБ-тай хамтран олон улсын түвшинд судалж, нөхцөл байдлын тайланг энэ онд олон нийтэд танилцуулсан юм. Тус тайланд Монгол Улсын нөхцөл байдлыг хэрхэн тодорхойлсон, цаашид бид юунд анхаарах талаар тэрбээр дараах мэдээллийг өглөө.
2023-08-25
А.АМГАЛАНБОЛД: Сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг тогтоохдоо төлөгдөхүйц байх зарчим баримталсан
Харин Улсын дээд шүүх сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалыг батлан, олон нийтэд танилцуулаад байгаа юм. Эдгээр хууль, журмаар сэтгэцийн эмгэгийн зэрэглэл тогтоох үүргийг шүүх шинжилгээний байгууллагад хүлээлгэсэн. Тэгвэл тус байгууллагынхан үүнийг хэрэгжүүлэх бэлтгэлээ хэр зэрэг базаасан, ямар сорилт бэрхшээл тулгарч буй талаар ШШҮХ-гийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга, хошууч А.Амгаланболдтой ярилцлаа.
2023-08-21
Б.БАТБААТАР: Нэг нам төрийн эрх барьж, бусад нь түүнд үйлчилдэг тогтолцоо бүрдүүлэх нь
Байгуулагдсан цагаасаа парламентад тасралтгүй 16 жил төлөөлөлтэй ажилласан цорын ганц гуравдагч хүчин бол ИЗНН. Тус намынхан хоёр сарын өмнө даргаа сольж, Б.Батбаатарыг сонгоод буй бөгөөд ирэх сард их хурлаа хийхээр товлоод байна. Тэрбээр 2004 онд АН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж УИХ-д сонгогдсоноор тухайн үедээ хамгийн залуу түшээдийн нэг болж байв. Улмаар 2016 онд ИЗНН-д элссэн юм. Түүнтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.
2023-08-21
Н.АЛТАНЗУЛ: Улсын хэмжээнд сэтгэцийн 150 эмч ажиллаж буй нь маш бага тоо
Тархины бүтэц, үйл ажиллагаа, сэтгэцийн өвчин эмгэг үүсэх шалтгааныг тархи судлалаар судалж, тогтоодог. Тархийг судалснаар эсийн түвшинд ямар урвал, хэрхэн явагдан, өвчин эмгэг үүсгэж буйг мэддэг учраас тархи судлалын шинжлэх ухааны олон улсын чиг хандлагыг ойлгох, нэвтрүүлэх, туршлага хуримтлуулахаар дээрх арга хэмжээнд оролцдог. Тархи судлал бол салбар дундын шинжлэх ухаан. Үүний ололт амжилт нь техник, технологийн хөгжил, сэтгэцийн болон бие физиологийн эрүүл мэнд, сэтгэл судлал зэрэг бүх салбарт хамааралтай.
2023-08-14
Б.Мөнх-Эрдэнэ: Үерт өртсөн газруудыг гурван удаа халдваргүйжүүлсэн
Нийслэлд үерийн улмаас 41 байршилд хөрсний бохирдол үүсжээ. Үүний дагуу холбогдох байгууллагынхан гол, горхины болон хөрсний нянгийн бохирдлын шинжилгээ хийсэн юм. Шинжилгээний хариунд үндэслэн бохирдсон газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн гэнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс үүнийг тодрууллаа.
2023-08-04
Ж.НАРАНЧИМЭГ: Хорвоо ертөнцийг таньж мэдэхэд шинжлэх ухаан залуудаж байна шүү дээ
“Монгол бөө, түүний засал, уламжлалт анагаах ухаан” үзэсгэлэн нээснийг бид өмнө нь мэдээлсэн. Бөөгийн эмнэл засал, уламжлалт анагаах ухааныг бүс нутгуудтай харьцуулан, угсаатны соёлын ялгаатай болон нийтлэг талыг судлах зорилгоор Кэмбрижийн их сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Монгол судлалын төв, Монголын үндэсний музей хамтран “Ялгаатай бүс нутаг дахь уламжлалт анагаах ухаан” төслийн судалгааг энэ онд хийсэн байна. Монголын үндэсний музей тус судалгааны үр дүнг танилцуулах зорилгоор уг тусгай үзэсгэлэнг дэлгээд буй юм. Тус төсөлд судлаачаар ажилласан Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Наранчимэгийн ярилцлагыг хүргэе.
2023-08-03
Г.ЁНДОНГОМБО: “Gobi H2” төсөл хэрэгжүүлж, БНХАУ-д устөрөгч экспортлохыг зорьж байна
-Австрали улсын зүгээс метан хий, устөрөгч, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой гэж Монгол Улсад суугаа Элчин сайд нь хэлж байсан. Түүнчлэн 2021 оны долдугаар сард Ерөнхий сайд Японд айлчлах үеэр нүүрсний орд газруудыг түшиглэн устөрөгчийн цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм билээ. Нөгөөтээгүүр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д цөмийн, устөрөгчийн эрчим хүчийг дэмжинэ гэж тусгасан. Гадаадын улс орнууд устөрөгч
2023-08-03
П.ОЮУНТУЯА: Ардын дуу бол уламжлуулах ёстой гайхамшигт өв
...Дуучин бүр өөр өөрийн өнгө аяс, хэв маяг, онцлогтой байдаг. Надад бусдаас онцгойрох, товойх юм байхгүй ээ. Дуунуудаараа зүүн Монголын ардын урлагийг үндсээр нь өвлөн тээж, бүтээн туурвиж байгаа ардын дуу, бүжгийн “Хан Хэнтий” чуулгынхаа урын сангийн багахан ч гэсэн хэсгийг бүрдүүлж, уламжлалт ардын дуунуудыг өвлөн тээгчдийн нэг нь болж явдгаа хариуцлага гэж боддог...
2023-08-01
Г.Билгүүдэй: ”Монголын нууц товчоо”-г 30 гаруй оронд, 40 гаруй хэл рүү орчуулсан
“Монголын нууц товчоо” судлаач, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор Г.Билгүүдэйтэй ярилцлаа. Монголын түүхийн уг эх сурвалжийг 1990 оноос эхлэн судалж, 1999 онд “Аман уламжлал ба “Монголын нууц товчоо”” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан түүнээс уг зохиолын орчуулга гэсэн сэдвийн хүрээнд асууж ярилцлаа.
2023-07-28