Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Автобусны дулаан зогсоол ажлын цагаар ч түгжээтэй

Идэр есийн хүйтэн эхлээд байхад ав­­тобусны дулаан зогсоолууд ажил­лахгүй байна. Энэ сарын 4-нд нийс­лэлд -20 орчим хэмийн хүйтэн бай­лаа. Авто­­бусны буудалд зогсох хүмүүс даар­сан­­даа дулаацахаар гараа үлээж, хөлөө хав­­­сарч харагдана. “Хархорин” захын ой­­­рол­­­цоох автобусны буудлын орчимд ду­­­лаан зог­­­­соол уг нь байрлуулжээ.
2025-01-07

Хотын дарга уу, Эрчим хүчний сайд уу

Х.Нямбаатарын ажлын цар хүрээ нь хотын даргын бүрэн эрхээс халиад, Эрчим хүчний сайдын энд хүрээд байна. Эрчим хүчний сайдын үүргийг гурван жил гүй­цэт­­гэж буй Б.Чойжилсүрэн хариуцсан ажлаа хийж ча­­дах­гүй, олны шүүмжлэлд өртөөд байгаа учраас түү­ний оронд нийс­­­лэлийн Засаг даргаар салбарынх бод­­ло­­гыг тодор­­­хойлуулахаар Ерөнхий сайд шийдэв бололтой.
2025-01-07

Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор уулзалт хийлээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох газрын удирдлагууд нийслэлээс 2025 оныг дэд бүтцийн хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр тэргүүтэй ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
2025-01-04

Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулган шинээр барих ажлыг эхлүүлнэ

Энэ сарын 10-наас долоодугаар сарын 10-ны өдөр хүртэл Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг бүрэн хааж, буулган шинэ гүүр барина. Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийсэн юм.
2025-01-03

Нийслэл 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа

Засгийн газрын өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа.
2025-01-03

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын захиалгыг ирэх сарын 15-наас авч эхэлнэ

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг өнөөдөр нээж, ирэх сарын 15-нд иргэдээс захиалгыг албан ёсоор авч эхлэх юм байна.
2024-12-30

Цахилгааны дуудлага хүлээн авах утасны шугамууд нэмэв

Нийслэлд энэ сарын 10-наас хойш өдөр бүр их, бага хэм­­жээгээр цахилгаан хязгаарлаж буй. Үүнтэй холбоотойгоор УБЦТС ТӨХК-ийн Дууд­­лагын төвийн 7004-7004 ду­­­­гаарын утас ачаал­лаа даахгүйд хүр­чээ.
2024-12-27

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 2.5 тэрбум төгрөгөөр буулгана

Хий тээвэрлэж явсан машин дэлбэрсний ул­­маас галд өртсөн 207 дугаар байрыг буулгах тен­­­де­рийг нийс­лэлийн Хөрөнгө оруулалтын газ­­­раас зар­ла­жээ. Уг ажлыг 2.5 орчим тэрбум төг­­­рөгөөр гүй­­цэтгүүлэх бөгөөд төсвийг нь нийс­­­­лэ­­­лийн За­саг дар­гын нөөц хөрөнгөөс гар­га­­хаар тө­­лөв­­лө­сөн байна. Тен­­дерийг ирэх са­рын 14-ний 09.30 цагт нээх аж
2024-12-26

Түнэр харанхуй  Улаанбаатар

Цахилгаан тасрахаар бага ангийн хүүхдүүд түнэр харанхуйд “живнэ”. Учир нь тэдний олонход нь томчуудынх шиг ухаалаг утас байхгүй.
2024-12-26

“Өвлийн хямдрал” хөтөлбөрт есөн амралтын  газар нэгджээ

оогоор есөн ам­ралтын газрын­­хан нэгд­­сэн байна. Үүнд “Мойл­­тын хүрхрээ”, “Farmhouse ret­­­reat”, “Баян­­гол ресорт”, “Хөмөр тур”, “Эко Тэ­­рэлж” зэ­рэг га­зар багтсан аж. Тухайн газ­­рууд нь ир­­гэ­­­дэд зориулж 10-50 хүртэлх ху­вийн хөн­­гө­­лөлт үзүүлэхээ илэрхийлсэн юм. Зарим нь зөв­­­­­­­хөн гэр бүлийнхэнд, хүүхдүүдэд, ахмадуу­­­­дад хямд­ралтай үнээр үйлчлэхээ илэрхийл­­­­­­­сэн гэнэ. Тодруулбал, “Мойлтын хүрхрээ” амрал­тын газрынхан гэр бүлээрээ ирсэн хү­мүүст 20 хувийн хямдралтайгаар үйлч­лэх нь.
2024-12-24

Нийслэлийн 2024 оны төсвийг тодотгож, ирэх жилийнхийг дахин батална

Төсвийн төслийн хувьд өмнө хэлэлцэн ба­талс­наас нэг их ялгаагүй аж. Тухайлбал, хотын төсөв нийт 3.8 их наяд төгрөг хэвээр байх нь. Үүн дээр дотоодын болон гадаадын бондын 2.1 их наяд төгрөг нэмэгдэнэ. Төсвийн орлогын 85.9 хувийг татвараас бүрдүүлэх юм байна. Нийт зарлагын 38.1 хувь буюу 1.3 их наяд төгрөгийг урсгал зардалд зарцуулах нь. 50.4 хувь буюу 1.7 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөжээ.
2024-12-24

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг сэтгүүлчдээс уучлал гуйхыг шаардав

Монгол Улсын хүн амын 50-иас дээш хувь нь оршин суудаг нийслэл хотын иргэдийнхээ эрүүл, амьд явах эрхийг ноцтой эрсдэлд оруулж буй утааны гамшгийн эсрэг татвар төлөгчдийн мөнгөөр ямар бодлого, шийдвэр хэрэгжүүлсэн, цаашид хэрхэх талаар олон нийт, иргэдэд үнэн зөв мэдээлэл, бүрэн бүтэн хариулт өгөх албан ту­шаалтны үүргээ биелүүлэхээс эрс татгалзсан бүдүүлэг, балмад үйлдэл
2024-12-23

Нийтийн ахуйн үйлчилгээний төв барьж байна

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хо­рооны нутаг дэвсгэрт Нийтийн ахуйн үйл­чил­гээний төв барьж буй гэнэ.
2024-12-21

Тэрэлж, “Скай ресорт” руу автобус явуулах нь

Офицеруудын ордноос 10.00, 12.50, 15.20, 18.10 цагт хөдлөх юм байна. Нөгөөх нь Тэрэлжээс 12.50, 15.40, 18.30, 21.20 цагт буцан ирэх гэнэ. Энэ чиглэлд хүүхэд 1200, том хүн 2300 төгрөгөөр зорчих нь. 
2024-12-20

Хулгайгаар цахилгаан тасалж, хэрэглэгчдийг хохироодог явдал Монголд л бий

Утаа угаараас зугтсан монголчуудын өвөлж­дөг гол газруудын нэг болсон Вьетнамын Фүкүок аралд ца­­­­хилгаан хэсэгхэн зуур тасарч гэнэ. Тэндхийн буу­дал, ам­­­ралтын газруудад байрлаж буй монголчууд энэ та­лаар урьдчилан мэдэгдсэн, уучлал эрсэн “захи­дал” хү­­лээж авсандаа ихэд цочирджээ. Албан мэдэгдэлд нь цахилгаан 30-45 секундийн хугацаанд тасарна гэж дурд­сан нь яг л ёсоор болж, хэд тоолох хооронд л бу­­цаад ирч­­хэж.
2024-12-20

Чингэлтэй дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний халиа, тошин үүсжээ

Чингэлтэй дүүргийн найм, 17, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр зарим хэсэгт их хэмжээний халиа, тошин үүссэн бай­на. Хөрс­нөөс ус нэв­чиж, айл өрхийн хашаа, ний­тийн эзэмшлийн тал­бай руу хальж мөстөөд буй аж. Иймд тус дүүр­гийн Онцгой байдлын хэлт­сийнхэн ир­гэ­дэд эрсдэлээс урьдчилан сэр­гийлж, аюул­гүй байд­лаа хангах талаар заавар, зөвлөмж ур­жиг­дар өгсөн гэнэ. 
2024-12-19

Их наяд төгрөгөөр түгжрэлийн голомт бий болгох нь

Хотын дарга Х.Нямбаатар Төв цэнгэл­­­дэх хү­рээлэнгээр байн байн эр­гэл­­дэж, ул­­­­­маар “Нийс­лэл 100 хувь мэ­­дэл­­дээ ав­­­лаа” гэж по­­порсон нь өнгөр­сөн дө­рөв­дү­­­гээр сард өр­нө­сөн үйл явдал.
2024-12-19

Амралтын газар, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн чиглэл нээх нь

Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрүүлэхэд дэмжлэх үзүүлэх зорилгоор амралтын газар, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай чиглэл нээхээр бэлтгэж байна.
2024-12-16