Өнөөдөр Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна хэмээн ЦУОШГ-аас сэрэмжлүүлэв. Баруун аймгуудын нутгаар салхи 25-26, 29-30-нд нутгийн өмнөд хэсгээр 15-17м/с хүрч шороон шуурга шуурна.