Өнөөдөр Гааль, татварын мэдээллийн технологийн төв НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл өглөө. НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлснээс хойш нийт 14 удаагийн тохирол явагдсан бөгөөд нийтдээ 53 мянга 838 азтан 2.2 тэрбум төгрөгийн хонжвор авсан байна. Хамгийн сүүлд наймдугаар сарын 21-ний өдөр явагдсан тохирлоор нийт 6813 азтан тодорсон бөгөөд 6157 азтан 20 мянга, 594 азтан 100 мянга, 58 азтан 500 мянган төгрөг, 4 азтан тус бүр 4 сая төгрөг хожсон байна. Уг тохиролд долдугаар сарын 1-нээс 31-ний хооронд бүртгүүлсэн бүх баримт хамрагдсан байна.
Энэ үеэр Гааль, татварын мэдээллийн технологийн төвийн дарга Р.Отгонтулгын мэдэгдсэнээр Ebarimt.mn-д бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 819 мянгад хүрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар иргэд 20.7 тэрбум төгрөгийн хоёр хувийн буцаан олголт авах боломжтой болсон байна.
Түүнчлэн НӨАТ-ын тухай шинэчилсэн хуулиар иргэдийн 2 хувийн буцаан олголтыг 2017 оны нэгдүгээр улиралд багтааж олгох аж.