2016 оны дэлхийн инновацын индекст Монгол Улс шат ахиж, 66 дугаар байрнаас 55 дугаарт орсон байна. Жагсаалтыг Швейцарь, Швед, Их Британи, АНУ, Финланд, Сингапур тэргүүлжээ. Шилдэг 25 улсын тоонд Хятад улс багтав. 2014 онд 56, өнгөрсөн жил 66 дугаарт жагсаж байсан манай улс энэ жил 55 дугаарт оржээ.
“Дэлхийн инновацын индекс” илтгэлд 82 шалгуур үзүүлэлтээр 128 улсыг инновацын үйл ажиллагааны үр дүнгээр нь жагсаасан байна. Энэ удаагийн тайланд эдийн засгаа өсгөж, хөгжүүлэхэд чиглэсэн бодлого инновацад суурилсан, эсэхийг шалгуур болгожээ.
Өндөр орлоготой болон хөгжиж буй орнууд эдийн засгаа өсгөхийн тулд инновацын санаачилгуудад суурилсан янз бүрийн стратеги хэрэгжүүлдэг. Зарим улс инновацын хүчин чадлаа амжилттай өргөжүүлж байхад бусдад нь урьдын адил хүндрэл тулгарсаар байна.