Яг одоо валют арилжааны "Найман шарга" зах дээр ам.долларын ханш 2135 төгрөгт хүрээд байна. Өчигдөр орой нэг ам.доллар 2100 төгрөгтэй тэнцэж байсан юм. Валютын ханш огцом өсч байгаа талаар тус захын ченжээс тодруулахад "Эндэхийн ах нарын ярьж байгаагаар бол банкинд валютын нөөцийн хомсдол үүссэн гэх юм. Ам.доллар, юанийн ханш есдүгээр сар хүртэл өснө гэлцэж байна" гэв.
Эдийн засагчид ч энэ талаар цөөнгүй тайлбар хийж буй. Тэдний тайлбарлаж буйгаар "Валютын нөөц багасч, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь ам.долларын ханшид нөлөөлж байгаа. Түүнчлэн энэ үеэр ам.долларын ханш өсдөг" хэмээжээ.