Өнөөдөр Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо УИХ-ын даргад бараалхлаа. Хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай боловч дипломат харилцаа тогтоосноос хойш дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжээгүй байгаа юм. Тиймээс Үндэсний зөвлөлийн дарга болон Ерөнхий сайдын айлчлалыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд энэ үеэр онцоллоо. Мөн хоёр талын харилцааны хүрээнл эдийн засаг, худалдааны салбарт хамтын ажиллагаагаа ббэхжүүлж, "Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай" болон, "Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай", "Харилцах давхар татвар ноогдуулахгүй байх тухай" хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллаж байгаагаа дуулгаж, Ерөний сайд Роберт Фицо дээрх баримт бичгийг боловсруулан эцэслэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч байна гэдгээ илэрхийллээ.