KOICA олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр нийслэл хотод "Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн бизнес төв" байгуулагдлаа. Энэ сарын 4-нд нээлтээ хийсэн тус төвийг Нийслэлийн ЗДТГ, Азийн сан, Хөгжлийн шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор байгуулагдсан инкубатор төв юм. Эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудал, шаардлагатай дэмжлэг, сургалт, зөвлөгөөг тодруулах суурь судалгааг "Mongolian Marketing Consulting Group" хийжээ. Уг судалгааг үндэслэн бүсгүйчүүдэд зориулсан бизнес төлөвлөгөөг Азийн сангаас боловсруулж буй аж.
Бүсгүй та бизнес эрхлэхээр шийдсэн бол Нийслэлийн засаг захиргааны IV байр буюу хуучнаар Улаанбаатар банкны шилэн барилгын 1 давхарт байрлах Эмэгтэйчүүдийн бизнес төвийг зориорой.