Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш нийтдээ Төрийн банк болон ХААН банкинд нийт 39292 малчин 152 тэрбум 638.5 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлсэн байна. Харин 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн эцсийн байдлаар нийт 36715 малчинд 141 тэрбум 186.2 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.