Монгол улс, Япон улсын хоорондын “СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ”-ийн хүрээнд 2010 онд Монгол улс, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцсон.
Энэхүү хэлэлцээрийн зорилго нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа юм.
Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.