Гуантанамогийн цэргийн баазад хоригдож байсан Омар Хадрыг суллаж, эх оронд нь буцаасныг “Reuters” уламжлав. Канадын иргэн тэрбээр одоогоос найман жилийн өмнө буюу 15 настайдаа Афганистанд саатуулагдсан юм.
2010 оны аравдугаар сард түүнийг Америкийн цэргийн амийг хөнөөсөн хэргээр шүүж, найман жилийн хорих ял оноожээ. Түүний өмгөөлөгч Жон Норрисын хэлснээр, ирэх оны хавар түүнийг батлан даалтаар суллаж магадгүй бөгөөд тэр хүртэл Канадын Онтарио мужийн “Миллхевен” хорих ангид ял эдлэх аж.
Омар Хадр Гуантанамогоос хамгийн залуудаа суллагдсан хоригдол төдийгүй Барууны орнуудаас тэнд хоригдсон сүүлчийн хүн болж байна. АНУ-ын Батлан хамгаалахын яамны мэдээлснээр, Гуантанамогийн шоронд 166 хоригдол байгаа аж.