Есдүгээр сарын 27-нд Айовагаас эхэлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан шатны санал хураалт амжилттай явагдаж байна. Энэ шатанд саналаа өгч буй америкчууд санал авах тусгай байранд биеэр очиж саналаа өгөхөөс гадна шуудангаар илгээж байгаа юм. Айова бол саналын дүн хаашаа ч эргэж магадгүй, эцсийн мөч хүртэл хэнд тал өгч байгаа нь мэдрэгддэггүй, “хэлбэлзэгч” мужийн нэг юм.
Айовагаас гадна Охайо, Коннектикут, Индиана, Флорида мужууд “осолтойд” тооцогддог байна. Тиймээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчид чухамхүү эдгээр “хэлбэлзэгч” мужуудад анхаарлаа түлхүү хандуулдаг юм. Олон янзын санал асуулгын дүнгээс үзвэл одоогийн Ерөнхийлөгч Барак Обама олонхийн дэмжлэг хүлээхээр байгаа билээ. Нэр дэвшигчид Айовад сонгогчдын төлөөллийн зургаан саналын төлөө өрсөлддөг.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд Америк даяар нийтдээ сонгогчдын төлөөллийн 270 санал цуглуулах шаардлагатай байдаг юм. Ерөнхийлөгчийн сонгууль АНУ-д аравдугаар сарын 6-нд болно. Одоогийн Ерөнхийлөгчтэй Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромини өрсөлдөж байгаа. АНУ-ын 50 муж улсаас 34-т нь биеэр ирж урьдчилсан байдлаар саналаа өгч болох бөгөөд 28 мужид шуудангаар илгээх боломжтой байдаг юм байна.