Суданы эрх баригчид Өмнөд Суданы Засгийн газартай хэлэлцэж, хоёр улсын хилд зэвсэггүй бүс байгуулахаар тохиролцсон байна. Ингэснээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас тасалдаад байсан газрын тосны тээвэрлэлт сэргэх гэнэ. Хоёр улсын төлөөлөгчид АддисАбебт дөрвөн өдөр чуулсны дүнд газрын тосноос үүдсэн зөрчлийг тайван замаар зохицуулахад ийнхүү ахиц гаргажээ.
Өнгөрсөн оны зун Өмнөд Судан Хартумаас салан тусгаарласны дараа газрын тостой холбоотой зөрчил үүсэж, нефтийн орд газар бүхий мужуудад зэвсэгт мөргөлдөөн гарсан юм. Өмнөд Судан тусгаар тогтнолоо зарласны дараа газрын тосны томоохон ордууд тус улсын газар нутагт харьяалагдаж, харин нефть боловсруулах томоохон цогцолбор, үйлдвэрүүд Хартумын мэдэлд үлджээ. Үүнээс гадна Өмнөд Суданы газрын тос дамжуулах цорын ганц хоолой Хойд Суданы газар нутгаар дайран өнгөрч байна.
2011 оны арваннэгдүгээр сард Хартум Өмнөд Суданаас нефтийн импортоо зогсоожээ. Учир нь Өмнөд Судан газрын тосны тээвэрлэлтийн хөлсөө төлөхгүй удсан гэнэ.